~
Архи тамхины үнэр хамар сэтлэх шахаж, хөгжимний ядаргаатай чанга чимээг үл тоон мансуурсан олон хүмүүсийн дундуур нүд нь улаанаараа эргэлдэх хижээл насны эр замд тааралдсан эрээ цээрээ алдах хүүхдүүдийг түлхсээр явж байлаа.
Нэг зүйлийг хайж ууртайгаар алхах бөгөөд тэр зүйлээ олсон бололтой огцом байрандаа зогсов.
"ЖОН ЖОНГҮҮҮҮГ!!!!"
Залуу ууртайгаар орилж хөгжим удахгүй тасрах бөгөөд өнөөх чанга чимээ ор мөргүй замхран байшинд байх хүүхдүүд гайхан шивнэлдэх аж.
"А-а-аав!!"
Саяхан нэг бүсгүйг идэх нь холгүй үнсэж байсан залуу сандран ийн амандаа бувтнахад ижил царайтай хар үст муухай харан нэг сайн цохиод авах нь тэр.
"ЯГ ОДОО ЭНЭ БАЙШИНГААС АРИЛАХГҮЙ БОЛ БҮГДИЙГ НЬ АЛЧИХ НЬ ГЭЖ МЭДЭЭРЭЙ!!!!"
Удалгүй Жон хатагтайн ийн орилох сонсогдоход байшинд байсан бүх хүмүүс бүдэрч ойчин хар хурдаараа гарцгаав.
~~~~
"Жон Жонгүг яг одоо би чамайг алчихылдаа" хэмээн хижээл насны эр орилоод гар далайхад хажууд нь сууж байсан эмэгтэй гарыг нь барин тайвшруулах аж.
"Аав ээж та хоёр 14 хоног явна гэчихээд яагаад ганц ч хонолгүй хүрээд ирж байгаа юм??"
"Юу гэнээ муу золиг чинь!!! Яасан 14 хоног гэртээ үдэшлэг зохиож мансуурч охидуудыг эдлэх байснуу??"
"Та хоёрыг ирэхээс чинь өмнө зохицуулчих л байсан"
"ХӨӨШ ЖОН ЖОНГҮҮҮГ!"
Жонгүг нүдээ эргэлдүүлсээр өөр тийшээ харах бөгөөд царайнд нь гэмшсэн шинж ер тодорсонгүй.
"Чамаас л болсон Жон Мари чамаас л болсон ганц хүүгээ гээд эрхлүүлээд хүссэн бүгдийг нь өгөөд байхаар ийм зүйл болж байгаа юм" Жонгүгийн аав ийн хэлэн хүзүүгээ даран хойш унахад Жон хатагтай хөмсөг зангидаад "Юу гэнээ??? Чиний л буруу?? Их мөнгөтэй гээд л хүүхэддээ хүссэн мөнгийг нь өгөөд байсан юм байж!! Энэ их мөнгийг хүү чинь чамаас л авдаг биздээ"
YOU ARE READING
Handsome farmer || Taekook || Дууссан
FanfictionГайхалтай нэг царайлаг хүү, бас жижигхэн оромж, сүлжээ байхгүй хээр тал охид байхгүй амьтны жүчээ, архи тамхи үл үзэгдэх ой мод миний амьдрал сүйрлээ бүх зүйл сүйрлээ....би үхмээр байна.... 2019 он (дууссан) Peachkthh♡