2

819 140 11
                                    

Би хичээлээ тарчихаад цүнхээ үүрээд ангиас гартал коридорын зүүн булангаас цоглог хоолой цуурайтах нь тэр.

"Милааа яагаад байдгаараа урвайчихав?"

Би эргэж харан нүүр дүүрэн инээх аз жаргалтай охиныг болон хажууд нь залхсан царай гарган явах хөвгүүнийг олж харлаа. Тэд миний дэргэд ирэхэд би санаа алдаж урагшаагаа явахад тэд дэргэд цуг алхана.

Би "Надад ч бас чам шиг амьдралыг даван туулах идэвхи энергийг хайрлаасай"

Эмма "Алив эгчдээ хүрээд ир, би чамд энерги өгье. Тэврэлдэхэд энерги асар ихээр ялгардаг гэдгийг мэдэх үү?" Би нүдээ эргэлдүүлээд намайг тэврэхээр ойртож байгаа Эммаг түлхлээ. "Үгүй дээ баярлалаа. Надад зүгээр л амтат карамелтэй латтэ болон бяслагтай бялуу хэрэгтэй байна"

Адам "Тийм ээ яаж ч бодсон чиний тэврэлтээс илүү бялуу хүнийг сэргээнэ шүү дээ"

Эмма хошуугаа унжуулахад Адам бид хоёр инээлдлээ. Эмма Адам хоёр бол миний ахлах сургуулийн найзууд. Зөвхөн ахлах сургуулийн ч биш миний амьдралын цорын ганц найзууд байгаа юм.

Эмма бол эрч хүчтэй, заримдаа тоглоом наргиагаа хэтрүүлчихдэг л болхоос бусдаар бол хэтэрхий гэмээр баяр баясгалантай эгдүүтэй сайн охин. Харин Адам яг л Эммагийн эсрэг туйл гэсэн үг. Тэрээр хүйтэн, төв царайтай бас дуу муутай хүн учир хүмүүс түүнээс зайгаа барьдаг юм. Магадгүй тэд түүнийг цуврал хүн амьны алуурчин эсвэл мафийн бүлэглэлийн гэмт хэрэгтэн мэтээр төсөөлдөг байх л даа. Гэхдээ тэр гадаад байдлаасаа тэс ондоо хүн. Бусдад анхаарал тавьдаг сайхан сэтгэлтэй хорхойд ч хоргүй гэм зэмгүй залуу. Би тэдэнтэй найзалсан цагаас хойш нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгосон юм.

Бид гурав сургуулийн кафэд орж ирлээ. Ууг нь гудамж дагуу кафэд орж болох байсан ч эндхийн бялуу хамгийн амттай нь байдаг юм. Би латтэ болон бяслагтай бялуу авсан бол Эмма бананатай смүүти болон гүзээлгзэнэтэй бялуу авсан байлаа. Харин Адам шоколадтай жигнэмэг авсан байх аж.

Бид сургуулийн зөвлөлийн талаар ярилцаж байлаа. Энэ жил оюутны зөвлөх хорооноос их сургуулиудын дундах сагсан бөмбөгийн тэмцээнийг болдог цагаас нь эрт товлосон юм. Хэрвээ би хөгжөөн дэмжигдийн багт байгаагүй бол надад ч энэ хамаагүй асуудал байх байлаа л даа. Гэхдээ Адам манай сургуулийн сагсан бөмбөгийн багийн гишүүн харин би тэдний хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн учир энэ талаар ярилцах нь мэдээжийн хэрэг юм.

°°Idle°°Where stories live. Discover now