3

1K 167 30
                                    

Намайг үг дуугарч амжаагүй байтал хадам аав ээж хоёр хоёр талаас баяр, амжилт ер нь хүргэж болох сайн зүйл юу байдаг бүгдийг нь ерөөж гарав. Би ч хэлэх үггүй болон чимээгүй л инээмсэглэн нөхөр рүүгээ муухай харж байлаа.

Бид машиндаа сууцгаан гэрийн зүг хөдлөхөд би "Заавал тэгж худлаа ярих хэрэг байсан юм уу? Одоо аав ээж хоёр мөддөө тэр сэдвээс хөндийрөхгүй биз" гэж хэрүүл өдөхөд тэр замаа харсан чигтээ "Би худлаа яриагүй" гэх нь тэр.

Би амандаа тургин "Тэгсэн байхдаа" гэхэд тэр надруу нэг харчихаад чимээгүй л замаа харан явлаа. Өнөөдөр хангалттай их ядарсан тул өөрийн эрхгүй нүд минь анилдаад эхлэв.

Кофэний үнэрээр нойрноосоо сэрэн эргэн тойрноо харвал өрөөндөө орон дотроо хэвтэж байлаа. Нүдээ хагас нээн шалруу ширтэн сууж байхад хаалганы тэндээс тэр намайг дуудаж нүдээ аажмаар тийш зүглүүлэхэд Кристиан гартаа аяга барьчихсан хаалга налаад зогсож байлаа. 

Тэр аягатай кофэноосоо балган "Сэрсэн бол босооч шартсан хүн шиг сэгсийчихээд гөлийгөөд суучих юм" гэхэд нь одоо л миний нойр сэргэх шиг болж түүнрүү муухай харан "Миний өрөөнөөс гар" гэж хөөлөө. Тэр ч толгой сэгсрэн зочны өрөөрүү явахад би амандаа үгэлсээр угаалгын өрөө орж байгаад гэнэт л өрөөний хананд байх цаг санаанд орон харвал хичээл минь ороод хагас цаг өнгөрсөн байх нь тэр. Муухай орилсоор өрөөнөөсөө гарч доошоо уруудан гүйхдээ Кристианы нэрийг чангаар дуудаж байлаа.

Тэр буйдан дээр суун зурагт үзэж сууж байснаа хойшоогоо ярвайн харж "Тэнгэр минь гэж, чи гэнэт ДОХ-той гэдгээ мэдээ юу?" 

Би үүдний өрөөрүү гүйж байхдаа түүнрүү муухай харан "Чи яагаад ийм тэнэг юм бэ?" гэчихээд гэнэт түүнийг гайхан "Чи яагаад ажилдаа яваагүй байгаа юм?" гэхэд тэр босож ирээд хана налаад зогсчихов "Би тэнэг гэж үү?"

Би түүний асуултыг үл тоон гутлаа өмсөж байхдаа "Намайг яагаад сэрээгээгүй юм?" гэж уурлан асуухад тэр хөмсөгөө өргөж "Би хэзээ чамайг сэрээдэг байсан юм? Чамаас болж би амралтын өглөөний цайгаа ууж чадсангүй. Чи зүгээр битгий яваа, ганц өдөр тасаллаа гээд чамайг сургуулиас чинь хөөчихгүй" гэлээ. 

Түүний хэлсэн үгэнд би инээвхийлэн "Чамайг л яах ч үгүй байдаг юм байгаа биз. Би бол чамаас өөр хүн. Тэгээд бас юу гээч? Өглөөний цайгаа бөгс рүүгээ чих" гэж сүүлийн өгүүлбэрээ хаалга хаахаасаа өмнө хэлчихээд хэлээ гаргалаа. 

Яагаад ч юм өнөөдөр би зоригтой байна. Ер нь өчигдөр би бодсон л доо, тэр ямар хүн байх нь бас хэр аймар байх нь хамаагүй нэгэнт бид гэрлэсэн бас хадам аав ээж хоёр ч надад их сайн болохоор би түүний эрхшээлд амьдрахгүй ээ. Дахиж түүний үгэнд орж түүнээс айхгүй. Тийм ээ, тэр бол тэнэг амьтан гэтэл яагаад зоригтой бардам Мила түүнээс айх ёстой гэж? Өнөөдрөөс эхлээд бүх зүйл өөрчлөгдөх болно Кристиан! ЧИ БИД ХОЁРЫН БАЙР СОЛИГДОХ БОЛНО!

Du hast das Ende der veröffentlichten Teile erreicht.

⏰ Letzte Aktualisierung: May 10, 2020 ⏰

Füge diese Geschichte zu deiner Bibliothek hinzu, um über neue Kapitel informiert zu werden!

°°Idle°°Wo Geschichten leben. Entdecke jetzt