Танилцуулаад өг!

1.8K 127 3
                                    

Шинэ өглөөг эртлэн босч эхлүүлээд том өрөөндөө гал тогооны сав суулга өрөн тоглолтоо эхлүүлэхэд бэ­лэн болов.

Би ээж аавын өрөө рүү орон: "Ээж Аав босоорой" хэмээн орилоход ээж нэг нүдээрэй харснаа:"За чимээгүй ээ. 5хан минут" Гэснээ буцаад хэвтчихлээ.

Тэдэн рүү ууртайгаар хэлээ гаргачихаад Минхёны өрөө рүү ороoд чанга дуугаар:"Бага эзэнтэн Ким! Яг одоо орноосоо босно уу!? " Гэвэл Минхён нойрмогоор босож суучихаад: "Нүүна юу гээд солиороод байгаа юм бэ! За аравхан минут!" Гэж чанга орилоод хэвтээд өгөв.

Би чөтгөрийн инээд тодруулсаар: "Эвээр хэлээд байхад болохгүй бол яая гэхэв" гэж амандаа хэлээд гал тогоонд өрж тавьсан төмпөн шанагануудаа нүдэж цохисоор утсандаа дээрээ Рок ая тавин түчигнүүлж эхлэхэд
тэд өрөөнүүдээсээ ууртайгаар: "МИСУУ БОЛИОЧЭЭ!!!" гэж орилох аж.

Би муухай инээгээд:"Ингээд босохгүй байхыг чинь харья лдаа"

Хамгийн эхлээд бага дүү минь бууж ирээд: "Нүүна юу болоод байгаа юм бэ?" Хэмээн нүдээ нухалсаар надад ирж тэврүүлэв.

Би: "Аан залхуу хэдэн юмыг сэрээх гээд"
Минжү: "Нүүна одоо хичээл дээ явах уу?" Гэхэд нь би толгой дохиод түүнийг хувцаслаад гарахад бэлэн боллоо.

Гэрээс гарахаасаа өмнө: "ЭЭЖЭЭ! ТОГООНД ХООЛ БУЦЛАЖ БАЙГАА ГЭРЭЭ ШАТААМААРГҮЙ БАЙГАА БОЛ БОСОО! МИНХЁН АВГАЙ МИНЬ ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОЦОРВОЛ МИНИЙ БУРУУ БИШ ШҮҮ!!! ААВАА УУЛЗАЛТ ЧИНЬ ЧУХАЛ УУ? НОЙР ЧИНЬ ЧУХАЛ УУ БОДООРОЙ!" гэж орилчхоод хаалга саван гарав.

Минжү бид хоёр юм ярьсаар түүний цэцэрлэг дээр ирцгээхэд бидний өстөн дайснууд хүлээж байлаа.

Би нэг хөмсгөө өргөн: "Өст хүн өлийн даваан дээр гэдэг байхаа?"
-: "Чөтгөрийг дурсахаар гэж. Ким Мису гэдэг чөтгөр ч нэрээ сайн мэдэх юмаа"
Би: "Тэюун гуай та өөрөө сахиусан тэнгэр үү?"

Түүнрүү муухай харан зогсоход: Сайн уу? Онни хэмээн Тэёон надтай мэндэллээ.
Би толгой дохин инээмсэглээд: "Би сайн. Чи харин дажгүй юу?"
Тэёон: "Мэдэхгүй ээ. Энэ ах миний ярьж байгааг ерөөсөө ойлгохгүй их тэнэг толгой доо тархи биш нустай юм шиг байна лээ" Гэж гараа зөрүүлэн зогсоод Тэюун руу муухай харав.

Харин Минжү: "Тэюун хён энэ нүүна чинь машины марк ч мэдэхгүй. Юм цээжилж чаддаггүй дүнхүү толгойтой юм байна лээ" Гээд Тэюунд очоод тэврүүлэх нь тэр.

Бид дөрөв өөд өөдөөсөө муухай харчихаад би: "Заза Минжү Тэёон эвтэй тоглоорой за юу. Минжү би орой ирж авнаа" Гээд Тэюуныг чирэн гарах гэхэд Тэёон: "Онни манай мангар харыг чирээд ирээрэй аягүй бол мартаад Тэра эгчийг явуулчихна" Гээд цаашаагаа орлоо.

-Manly partner- |Complete|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon