Эвлэрцгээе

642 85 10
                                    

Тэюунд уурласан уурандаа эрт сэрчхэв.  Гэрийнхний бүгдийн өрөөгөөр орон ууртай дуудаж аваад гал тогоон доо ганцаараа сууж байтал Минхён бууж ирлээ.
Минхён нүдээ нухлан: Миний хөөрхөн эгчээ юунд нь уурлаа вээ? Минни?
Би нүдээ цавчлан: Хөөх чи намайг Минни гэж дуудсанаас хойш хэдэн жил өнгөрчхөө вэ?

Ер нь би Минхёныг Хённи тэр намайг Минни гэж дууддаг байсан юм гэхдээ яахав том болох тусмаа Минни биш Мису нүүна болоод хувирчихсан лдаа.

Би асуултыг нь асуултаар хариулчхаад цайгаа ууж дуусган гэрээс гарлаа. Гэрээс гарахад том том ширхэгтэй цас орох бөгөөд Тэюун намайг хүлээн зогсож байлаа.

Хнн юугаа хийж ирсэн юм болдоо.

Би түүнийг тоолгүй урд нь гараад алхаж эхлэлээ. Би хурдан алхсан ч Тэюуны алхаа намайг гүйцчихээд байв.

Муусайн урт хөлтэй тэмээлзгэнүүд!

Тэгчхээд гараас атгах гэхэд нь би гараа татаж аваад: Юу гээд гараас барих гээд байгаа юм? Гэж уурлахад Тэюун гэмгүй царайлаад: Чи даарчихвал яах юм? Гэлээ.

За ёстой лай л байна чи эхлэж уур хүргэсэн нь шүү.

Би муухай хараад: Миний яах чамд хамаагүй биз дээ? Гэж аашлахад
Тэюун гэмшсэн мөн санаа зовсон аясаар: Мису би тэгж хэлэх гээгүй юмаа. Би зүгээр яаж тайлбарлахаа ойлгохгүй бухимдалтай байсан болохоор л тэгээд хэлчихсэн. Гэхэд нь би яриаг нь тоолгүй үргэлжлүүлэн алхаж эхлэлээ.

Би нэг уурлачихвал тэр чигтээ бүр гомдчихдог болохоор юм дуугарсангүй зүгээр л явлаа. Бид хичээл дээр орж ирэн суухад Жонни: За үрс минь юу болоов? Гэхэд Сува Жонниг дагздан: Харваас хэрүүлтэй л байгаа биз дээ. Харин юунаас болов гэдэг чухал.
Жонни ирүүгээ илэн: Хардалтаас болсон юм бишүү?
Сува: Ээ бишээ. Угаасаа хардвал аль нэг нь муухай царайлаад их ууртай нөгөөх нь гэмшингүй орж ирдэг байхгүй юу. Гэж их мэдэн сууж байтал Хэчан хүрч ирлээ.
Сува Хэчан руу гайхан хараад: Чи утсаа яачихсан юм. Залгахаар холбогдохгүй байсан. Гэхэд Хэчан бүүр нэг гуниж үхэх гэж байгаа юм шиг царай гаргасаар: Би би өчигдөр орой шөлтэй хоол идэж байх даа утасаа оролдож байсан юм. Тэгсэн чинь Дүрин муухай орилоод би цочсон доо шөлрүүгээ утасаа унагаачихсан. Гээд худлаа уйлж гарлаа.

Үйлс бүтээл нь бүр замаас гараад онхолдчихож л дээ.

Ингээд чалчиж байтал хичээл орлоо. Тэюунтай маяглахгүй болохоор цаг явж өгөхгүй хичээл дээр арай унтчихгүйг хичээсээр завсарлагаантай золгов.

-Manly partner- |Complete|Where stories live. Discover now