Хүргэнтэйгээ танилцах уу даа?

632 81 9
                                    

Тэюун аавыг харсан дариудаа мэндэлж эхлэсэн бол би зүгээр гацчих нь тэр.

Тэгэхээр Аав Тэюунтай мэндлээд гэртээ харь гэсэн бол над руу ууртай харан гэртээ ор гэж хэлсэн байдаг юм. Тэюун ч над руу залгая гэж дохиод дугуйгаа унан явлаа.

Би түрүүлж ороод хувцсаа солин цай аягалаад хэрэн дээ л аавыг уурлуулахгүйг хичээж буйдан дээр сууж байв. Аав ч мөн хувцсаа солин гарч ирээд буйдан дээр суулаа. Тэгчхээд над руу ууртай харахад нь би өөрийн мэдэлгүй шүлсээ залгичхав.
Гэнэт ууртай царайтай байсан аав над руу харан инээмсэглээд: Би ямар чамайг барьж идэх гэж байгаа биш дээ. Жоохон тайван суугаач. Би Тэюуны талаар аль эрт мэдчихсэн байсан шүү дээ. Гэх нь тэр.

Энэ муу сул амтай Минхёнаас болж байгаа юм.

Би гайхан: Минхён хэлээ юу? Гэж асуувал Аав толгой сэгсрэн: Би ямар мэдрэл муутай хүн байгаа биш дээ. Охиныг минь нэг хүү өглөө болгон авч яваад хүргэж өгөөд байгааг сохор хүн л биш бол мэдэхгүй байна гэж байх уу? Харин тэгээд ямар золиг нь наалдаад байна гэсэн чинь Тэсү дураакын хүү байдаг байна шд. Гэлээ.
Би бүр гайхаад хоолойгоо засан: Та бүр Тэюуны аавыг таньдаг юм уу? Гэхэд Аав толгой дохин: Бид 2 их сургуульд хамт сурдаг байсан юм.
Таарч дээ чи ч тэр Минхён ч тэр очиж очиж хоёулаа Тэсүгийн хүүхдүүдтэй. Гэх нь тэр.

Юу нь болохгүй болоод "Очиж очиж" энэ тэр гээд байдаг байнаа.

Нэгэнт загнуулаагүй асуудал шийдэгдчихсэн юм хойно гэрээ цэвэрлээд хичээлээ хийе дээ.

Би хичээлээ хийгээд дуусах тийшээ болж байтал утсанд мессеж ирэх нь дуулдав. Би утсаа авбал:

From: My fairy godmother 18:36
:Хөөе танай хүүхэд чинь нэг хүүхэнд сугдуулчихсан их л жаргалтай явж байх юм? Юу болоод байгаа юм одоо болтол эвлэрээгүй хэрэг үү?!

From: Stupid Cinderella 18:36
Айн?! Юу вэ юун хүүхэн? Эсвэл Тэра юм уу? Хаана тэгээд явж байна? Чи хэн байна яг сайн хараадах дараа нь үсийг нь хуйхнаас нь салганаа гайгүй!

From: fairy godmother 18:38
Аааан хөөе нөгөө доод ангийн Юүкогийн ангийн Еэрим байна. Энэ үхсэн новшоо хийж яваам бэ?

From: Stupid cinderella 18:38
Зургийг нь дарчих дараа нь наад охиныг чинь гөлөг болгохоо мэдье ээ би!

Намайг гомдоож ханахгүй юм шив И Тэюун! За яахав ээ чамайг тэр хүүхэнтэй чинь хамт үсгүй болгоно доо.

Уур хүрээд байсан болохоор өөр юм хийлгүй нүүр гараа угаачхаад шууд унтлаа.

-----------------------------

-Manly partner- |Complete|Where stories live. Discover now