Нэг. Үл Таних Нэгэн.

857 97 8
                                    

Дундад тэнгисийн хаа нэгтээ:

Загасчидын завийг хөмрүүлэх нь холгүй далайн салхи хүчтэй түрнэ. Жаргаж буй нарны туяа тэднийг эрэг лүү явах болсоныг сануулахад загасчид далбаагаа хуурай газар луу чиглүүлэн эрэг рүү хамаг хурдаараа хөдөллөө. Энэ завин дээр 20иод хүн ажиллах бөгөөд тэд бүгд өөр өөр хэлээр ярьдаг ч англиар чөлөөтэй ойлголцдог байв.
Онгоцны дотор 5 хүн өөрсдийгөө хөгжөөн мөрийтэй тоглож байтал гаднаас амьсгаадсан хүн орж ирэн

- Ахмадаа далайд ямар нэгэн хүн хэлбэртэй зүйл хөвж байна гэж хэлсэнээр тэд тоглоомоо больж бүгд гадагшаа гарлаа.

Далайн усан дунд хүн хөвж байх бөгөөд тэд түүнийг уснаас гаргахаар оролдож эхлэв. Тэр үл таних хүнийг завин дээр гарган дотогш оруулж ширээн дээрх зүйлсийг газар луу унагаан ширээн дээр хэвтүүлэв.

- Ахмадаа энэ Ази үхчихсэн бололтой гэж хэн нэгэн дуугарахад ахмад тэр хүний хувцсыг тайлаад нуруун дээрээс нь бууны сум олж харлаа.

Аз болж ахмад урьд нь цэргийн сувилагч байсан учир түүнээс сумыг гарган авахад суман дээр ямар нэг зүйл гялалзан байв. Гадаа шуурга улам ширүүссэн учир дотор байсан бүх хүн гадагш гаран далбааныхаа учирыг олохоор шийдэцгээлээ. Ахмад сумыг томруулдаг шилээр харахад түүн дээр ямар нэг байршил илрүүлэгч төхөөрөмж маягийн зүйл байсан бөгөөд ширээн дээрээ буцан ирэхэд нөгөө хүн ор сураггүй алга болсон байлаа. Тэр гайхан ийш тийшээ харж байтал гэнэт хэн нэгэн түүний хүзүүг боомилохыг оролдон ямар нэг үл мэдэх хэлээр орилж эхлэхэд ахмад англиар

- Би чамайг гэмтээхгүй. Туслаж чадна. Одоо тайвшир хэмээн орилоход Ази залуу

- Би хэн бэ? Би яагаад энд байгаа юм хэмээн англиар орилж эхэлсэнээ бие нь сулран аажим аажмаар газар унахад ахмад түүнийг тосон авлаа.

Хоёр долоон хоногийн дараа:
Ахмад хөлгийн урд тавцан дээр удахгүй буух далайн эргийн хотыг харуулдан зогсох бөгөөд түүн дээр нэгэн хүн ирсэн нь саяхан далайн уснаас аварсан Ази залуу ажээ.

- Ахмадаа миний амийг аварсанд баярлалаа. Би энд буугаад цааш өөрийн замаа хөөх хэрэгтэй байх хэмээн залуу эелдэгээр инээмсэглэн хэлэхэд ахмад харцаа бууруулан түүнлүү хараад

- Хүү минь одоо болтол өөрийнхөө хэн гэдгийг санаагүй л байна уу? хэмээн санаа зовнингуй асуулаа.

- Мхм. Ер нь таны бодлоор ямар ажил хийдэг хүн 7 хэл мэддэг, дээрээс нь ингэж биеэ хөгжүүлсэн байж болох вэ? хэмээн бодлогоширонгуй хэлэхэд ахмад мөрөө хавчаад

Намайг Авраач!!! Where stories live. Discover now