Гурав: Парист Болсон Явдал.

73 12 2
                                    

Хотын төвд орших орон сууцны хорооллын гадна ирэн машинаа зогсооход Ви цүнхнээсээ дахин 10000 доллар гарган жолооч залууд өгөөд баярласнаа илэрхийлэн машинаасаа буух гэхэд нөгөө залуу түүний ханцуйнаас татлаа. Ви эргэн харахад өнөө залуу

- Бид ингээд л салах уу? гэж асуув.

- Мммм. Чи хүсвэл манайд ор л доо гэхэд тэр залуу энэ л үгийг хүлээж байсан мэт баяртайгаар толгой дохиод машинаасаа буув. Ви байрныхаа зүг алхаж явахдаа зогтусан эргэж хараад

- Мартсанаас чиний нэрийг асуугаагүй юм байна шдэ. Намайг Ви гэдэг. Энэ миний жинхэнэ нэр эсэхийг ч мэдэхгүй байгаа гээд түүнлүү гараа сунгахад

- Намайг Жимин гэдэг гэж хэлээд түүний гарыг бариад урдаас нь харан халуун дулаанаар инээмсэглэхэд Ви түүний сэтгэл татам инээмсэглэлд татагдан хэсэг хугацаанд түүний гарыг атган хөшөө шиг хөшиж орхилоо.

Тэднийг байрны хаалга руу ирэн хонх дарахад настайвтар эмэгтэй гарч ирэн

- Өө ноён Ви. Таньтай ойрд уулзсангүй шүү. Ажил төрөл сайн уу? хэмээн танимхайран мэндчилэхэд тэр толгойгоо дохиод

- Сайн сайн. Би харин түлхүүрээ гээчихсэн бололтой гэв.

- Мэдээж энд илүү түлхүүр байгаа гээд хаалга нээн тэднийг дотогш ор хэмээн зангалаа. Тэр тэдэнд түлхүүр авч өгөхдөө Жиминлүү харан

- Урьд нь таны дагуулж ирдэг байсан залуучуудаас хамгийн царайлаг, хамгийн эгдүүтэй нь энэ байна хэмээн амандаа үглэхэд түүний хэлсэн үгийг Жимин, Ви 2 сонсож орхив.

- Тэгэхээр би юу???...... Гэй гэсэн үг үү? хэмээн Ви амандаа шивнэхэд өнөө настай эмэгтэй

- Юу? хэмээн асуултыг асуултаар хариулав.

- Аан. Тийм л дээ хэмээн Ви ой санамжаа алдаагүй хүний дүр эсгээд шатаар дээш өгслөө.

Жимин араас нь амандаа ямар нэг дуу аялан явах бөгөөд саяын эмэгтэйгээс сонссон зүйлийг тунгаан бодвол өөрт нь боломж байгаа хэмээн бодон явлаа. Тэд түлхүүрээрээ нээн дотогш ороход энэ нь 4 өрөө саруулхан том байр байв. Жимин шууд л угаалгын өрөө лүү орсон бол Ви өөрийг нь сануулах ямар нэг зүйл олохоор яаравчиллаа.

Ви 4 өрөө лүүгээ орон өөрийнх нь хуучин амьдралаас үлдсэн байж болох зураг, хуучин ажилтай нь холбоотой байж болох баримт сэлт хайсан ч юу ч олж чадсангүй. Яг л тэднийг ирэхийн өмнө хүн ирээд янзалчихсан юм шиг бүх зүйл цэвэрхэн байлаа. Хэрвээ энэ байранд 3 долоон хоног хүн амьдраагүй юм бол яаж ийм цэвэрхэн байж болох вэ? Энэ асуултыг Ви өөрөөсөө асуун ямар нэг зүйл болохгүй байгааг сэжиглэн буугаа гарган цонх руу очлоо. Байшин дотор Жиминий ус гоожуулан гараа угаахаас өөр чимээгүй нам гүм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 28 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Намайг Авраач!!! Where stories live. Discover now