пролог

378 34 3
                                    

   Би бусад хүүхдүүдээс бага зэрэг эрт сургуульд орсон учраас 17 настайдаа их сургуульд орохоор болсон юм. Ээж маань хэрэггүй гэсэн хэдий ч Солонгос, тэр тусмаа Сөүлд сурах хүсэл маань яах ч аргагүй ээжийг дийлчихсэн хэрэг. Тэгээд л арван долоохон настай би өөрийгөө хангалттай том болчихсон хэмээн үзэн онгоцонд сууж, өөр орон руу ганцаар хөлгийн жолоо залан явж байгаа нь энэ билээ.

Би өөртөө тэнд очоод хийгээд ч хэрэггүй хэдхэн зүйлийг хэлж байсан нь:

Нэгт. Ямар ч согтууруулах ундаа болон, тамхи байх ёсгүй. Учир нь энэ улсад би гав ганцаархнаа байгаа шүү дээ.
Хоёрт. Хичээл номоо ямар ч үед орхигдуулах хориотой.
Гуравт. Ямар нэг, тэр тусмаа муу гэх нэр тодотголтой, эсвэл архи, хар тамхинаас хамааралтай залуутай болзохгүй.
Дөрөвт. Тохиолдлоор согтсон ч хэнтэй ч унтахгүй.

   Бага зэрэг сэрэмжтэй зан гаргасан нь та нарыг хангалттай бухимдуулж байгаа байх. 'Энэ охин хэн юм?' 'Ингэж байгаад л муу залуутай нөхцчих байлгүй.' 'Өөрөө тийм ч цэвэрхэн биш л байх' гэх мэт хогийн бодлууд тархинд чинь зоолттой орж ирж байгаа байх. Гэсэн ч би Сан-Францискод амьдарч байхдаа энэ бүгдийг үзсэн болоод л өөртөө бардам энэ зүйлсийг амлаж байгаа нь энэ.

   Тэр үед би 15 настай байсан юм л даа. Сан-Францискод бүтэн 5 жил амьдрахдаа лав ийм халуун зунтай учирч байгаагүй юм даг. Би болон манай найз Шерил /одоо бол танил төдий болсон/ халуунд дургүй учраас орой л гарч хүнгүй гудамж бараадан олон зүйлсийг ярилцсаар алхдаг байв.

Харин тэр гайтай өдөр бид хоёр гарах хэрэггүй байсан юм.

   Шерилийн төрсөн өдрөөр би ээж, болон хойд эцэг Жоржтой амралтаар явахаар гэнэт л шийдсэн учрааc Шерилийг хэдэн өдөр орхисон юм. Яг ч миний шийдвэр биш юм шүү, энэ бүгд гэнэт болсон учир би үлдэж чадаагүй юм. Угаас гуравхан хоногийн амралт байсан болохоор ч тэр үү би явчихсан хэрэг л дээ .

   Тэгээд  гурав хоногийн дараах тэр гэж цоллосон зургаа дугаар сарын арван наймны орой Шерил төрсөн өдрийг нь нөхөж тэмдэглэх ёстой хэмээн зууралдсаар байгаад бид сургуулийн хөл бөмбөгийн багийн тоглогч Жоннигийн том үдэшлэгт явахаар болж билээ.
Жонни бол тоглогч. Тэр өөрийгөө царайлаг гэж эндүүрсэн хөгийн хар тамхичин байгаа юм. Бага зэрэг ази бордуу царай нь түүнийг илүү халуухан болгодог гэж бодсон хоосон толгойт.

Гэхдээ хэн мэдхэв дээ. Би та нарт одоо юу ч хэлмээргүй байна. Учир нь үүнээс цааш юу болсон нь тархи хийгээд зүрх сэтгэлд маань л хадгалагдсан нь дээр. Энэ өдрөөс хойших нэг жил маань авах юмгүй болсон гэдэг л та нарт хэлэх ганц зүйл болог. Харин одоо дээрх утгагүй бүгдийг мартаад миний нэрийг сайн тогтоож аваарай.

А-Л-Е-С-К-А.

Тийм ээ, би бол Алеска. Ямар ч Алекс, Алберт гэсэн эрэгтэй нэртэй холиод хэрэггүй шүү. Зүгээр л Ий Алеска. /Alaska Lee/

Be the Worst you can be. [republishing]Where stories live. Discover now