восемь дней назад

169 28 0
                                    

Яг л миний хэлсэн шиг, би ганцаараа энэ шөнийг тайван хийгээд амгалан өнгөрүүлсэн юм. Ямар ч үүрээр сэрээх Лилигийн муухай хоолой байхгүй.

Өнөөдрийн хийх зүйлс маань их энгийн. Би ээжийн өгч явуулсан мөнгөнөөс багахан хэсгийг аваад Сөүлээр нэг хэрэн хэсэж, ганцаараа аз жаргалтай нь аргагүй өдрийг өнгөрөөх болно. Дээрээс нь өнөөдөр намрын алтан шаргал нар дээрээс ээж байна шүү дээ.

Би бүх зүйлээ хийхийн өмнөхөн шалгалтынхаа хариуг авахаар сургууль руу зүглэсэн юм. Менежер эгч байхгүй байсан болохоор өчигдөр шалгалт өгсөн багш нарын өрөө рүү шагайхад Ий профессор болон өөр хэдэн эмэгтэй багш нар сууж байлаа. Тэрээр намайг харсан даруйдаа өнөөх дур булаам инээмсэглэлээрээ инээгээд "Гадаа хүлээж байгаарай" гэв.

Удалгүй тэрээр хэдэн цаас барьсаар гарч ирэх агаад намайг хэлний бэлтгэлд суух шаардлагагүй болсон гэх баярт мэдээг дуулгасан юм. Би хэтэрхий их баярласнаасаа болоод халуухан багшийгаа золтой л тэвэрчихсэнгүй. Тэвэрчихсэн бол ахиад л бөөн асуудалд орох байсан биз.

Ингээд арван хоёр цагийн үед Сөүлийн хамгийн алдартай гэх газар болох Мёндун*д ирсэн бөгөөд Ий профессор энэ газрыг зөвлөсөн юм.
Энд тэндгүй гоо сайхны дэлгүүрүүд болоод хувцаснаас авахуулаад , хоол хүртэл төрөл төрлөөрөө байсан нь намайг хангалттай алмайруулж байв.

Хамгийн эхлээд би өөртөө шинэ дугаар худалдаж авсан агаад нэгэнт л Солонгост үлдсэн дөрвөн жилээ өнгөрөөхөөс хойш хэмээн Сан-Францискод болсон бүхнийг мартахаар сэтгэл шулуудав.

Магад сэтгэлийн маань хаа нэгтээ дурсамжууд минь оршиж, зүрхийг минь өвтгөсөөр байх биз. Гэсэн ч дурсамж, дурдатгалаас илүүтэй ирээдүй маань намайг зовоож байсан юм. Ирээдүйд хэн болохоос өгсүүлэн, яаж амьдарч, ямар хайр дурлалтай учрах нь нууц хэвээр байсаар л.

Би өдийг хүртэл бүтэн 17 жилийг зөвхөн сурахад л зарцуулсан гэвэл та нар итгэхгүй л болов уу? Бага балчир насанд маань ээж минь үргэлж намайг магтан урамшуулдаг байсны үр дүнд би өөрийн чадахгүй зүйлийг биелүүлэхийг оролддог болчихсон юм. Бага сургуульд би 'Наса'-д ажиллахын тулд үеийнхэнтэйгээ тоглохоос илүүтэйгээр одон орон судлалын ном уншдаг байв. Дунд ангид эмч болохыг хүсэж биологи, химийн хичээлээ түлхүү хийж эхэлсэн. Харин ахлах анги орсон жилээ азаар ч гэх юмуу эсвэл ямар нэг нөлөөгөөр Шерилтэй танилцаж өсвөр насныхны амьдралаас багахан хэсгийг үзсэн юм. Гэхдээ үүнд шөнө дөлөөр гэрээсээ оргох, хар тамхи татах эсвэл архи ууж, дураараа наргиж цэнгэх, хэн нэг танихгүй залуутай ухаангүй болтолоо үнсэлцэх гэх мэт зүйл огтхон ч ороогүй шүү. Бид зүгээр л хаяа хааяахан үдэшлэгт очдог байсан ба шөнийн 12 цагаас өмнө Жорж намайг авахаар ирнэ. Тэгээд би гэртээ очин амтат зүүдэндээ умбана даа. Харин Шерилийн тухайд би огт мэдэхгүй юм байна. Магадгүй тэр над шиг нэгнээс залхсан байх. Тэгээд ч одоо бид хоёр бараг л дэлхийн хоёр талд байна.

Be the Worst you can be. [republishing]Where stories live. Discover now