1. Нэгдүгээр Жимин

9.8K 775 51
                                    

-          Хөөе, бүдүүнээ!

Ардаас минь ийн дуудахад би тэр дороо биеэ хураан хөл тавьсан газартаа нам зогслоо. Ахиад л эхлэх нь. Хөлрөх гарын алгаа хооронд нь үрсээр би удаанаар эргэн харж, тэр зууртаа нүдээ хэдэнтэй цавчиллаа.

Ахлах сургууль, дөнгөж нэгдүгээр анги, арван зургаан нас, бас илүүдэл жин, зузаан нүдний шил, доожоогүй царай. Би бол Пак Жимин. Ер нь бол нөгөө Пак Жимин.

Намайг дуудан зогсоосон тэрхүү хоолойны эзэн найзуудынхаа хамтаар миний өмнөөс ирж явна. Пак Жимин. Тэр бол нэгдүгээр Жимин. Харин би хоёрдугаарх.

-          Хаачих гэж байгаа юм? Жимин надаас асуулаа.

-          Х-хоолны газар. Би сулхан дуугарав.

-          Хоол гэнээ? Гэхдээ чи хангалттай идчихээгүй юу? гэдэс чинь цүдийгээд л байх юм.

Жимин ийн хэлээд инээд алдана. Дэргэд нь байх найзууд нь ч бас инээлдэнэ. Жон Жонгүк, Ким Тэхён.

Би тэдэнрүү харж зүрхэлсэнгүй. Зүгээр л тэр дороо эргээд гүйлээ.

Уг нь би өөрийгөө тэдэнтэй найзууд болно гэж бодсон. Сарын өмнө бид ангиараа зугаалганд явахад Жимин болон түүний найзууд надтай их дотно байсан. Би ч баяртай байлаа. Аргагүй л дээ. Би ахлах ангид орсон эхний өдрөө л өөрийн амидаа Пак Жиминд сайн болчихсон юм. Тэр эхэндээ их сайн хүүхэд шиг л байсан. Хөгжилтэй, яриа, спортод дуртай, үргэлж инээмсэглэж явдаг, эгдүүтэй.

Ангиараа бид хоёрыг нэгдүгээр Жимин, хоёрдугаар Жимин гэж хочилж, бид хоёр ч инээмсэглээд л, хоёр биентэйгээ тоглоом хийгээд л.

Тэгээд ангиараа зугаалганд явах үед Жимин намайг майхандаа урьсан. Тэгээд ... тэнд өөр олон хүүхэд байж, бид том хүмүүсийн уух дуртай архийг уусан. Надад энэ яг л адал явдал шиг санагдаж байсан юм. Даанч бүх зүйл буруугаар эргээд, Жимин бид хоёр унтчихсан. Би өөрийгөө хохирогч гэх гээгүй ээ. Зүгээр л, би ч өөрөө зөвшөөрөөд бид тийм зүйл хийсэн юм. Даанч тэр явдлаас хойш, Жимин бид хоёрын харилцаа тэнгэр газар шиг өөрчлөгдчихсөн.

Тэр үргэлж л намайг шоглож, бараг л дээрэлхэж, гадуурхдаг болчихсон. Би өөрсдийгөө одоо хосууд болчихлоо гэж бодож байтал харин ч эсрэгээрээ одоо би түүний харцнаас айж дальдчих болжээ.

Энэ талаар би хэнд ч яриагүй. Мэдээж хэрэг шүү дээ. Бүгд л намайг чичлэх биз.

Гэхдээ би Жиминийг хуучин сайн хүү хэвээрээ гэж найдаж, түүнийг зүгээр л ичсэндээ, эсвэл харамссандаа ингэж байна гэж найдаж байлаа. Тэгээд ч одоо ч түүнд сайн хэвээрээ. Эцсийн эцэст миний анхны эр хүн болсон түүнийг үзэн ядах хэцүү шүү дээ.

Жимин болон түүний найзуудаас зугатааж ариун цэврийн өрөөнд орж, хүйтэн усаар нүүрээ шавшиж байтал гэнэт дотор аймшигтай муухайраад би шуудхан суултуур чиглэн гүйж баахан хий огив.

Муудсан зүйл идчихсэн юм байх даа? ....  би тэр үед тэгж л бодсон. Гэтэл гэнэт л тэнгэр миний дээрээс нураад ирэх нь тэр. Би жирэмсэн болчихсон байв.



Би тэвчээргүй хүн юм. 100К хандалт хүлээх аймар хэцүү байна. Угаасаа анхнаасаа зүгээр л энийг бичих шалтаг гаргасан бололтой. тиймээс зүгээр яадаг юм гээд л оруулчихлаа.  

16 настай аав, Хоёрдугаар хэсэг, эхний бүлэгт тавтай морил. 

Юүтака. 

SIXTEEN YEARS OLD DADDY 'VOL.2 (Дууссан)Where stories live. Discover now