8. Амлалт

4.1K 551 16
                                    

Тэхён бид хоёр том дааман хаалганы өмнө зогсоно. Тийм ч их хүн хольхихгүй тэрхүү хаалган дээр өнгө өнгийн үсгээр "Парк" хэмээн бичжээ.

-          Хүүхдийн парк?

Би ийн Тэхёноос асуухад тэр надруу нүүр дүүрэн инээмсэглэсээр

-          Ммхм. Ойрдоо чи их стресстэж байгаа байх. Жаахан тоглож, хичээл сургууль, санаа зовох зүйлсээс амралт авцгаая.

Лотте ворлд, диснэй зэрэгтэй харьцуулахад жижигхэн, жаахан хуучин ч гэсэн сэтгэлд дотно хэдхэн тоглоомтой тэрхүү парк дотор тоглох гэж ирсэн хүмүүс гэхээсээ хүүхдээ салхилуулж яваа ээжүүд, болзож яваа залуу хосууд их ажээ.

Ихэнхи тоглоом нь хуучирч, будаг нь жаахан халцарсан байх ч хүн цөөтэй, шуугиан багатайгаас болоод тэр үү надад тун тухтай санагдаж байлаа. Зуны халуунд ийм сэлүүхэн хүүхдийн парк байна гэдэг гайхмаар.

-          Ийм газар байдаг гэж мэдээгүй биз дээ? Хэмээн Тэхён яг л миний бодлыг таасан янзтай өгүүлэхэд би толгой дохин инээмсэглээд

-          Чи энэ газрыг яаж мэддэг юм?

-          Манай аав бид нарыг их авчирдаг юм. Аав маань олон хүнтэй газраар бид нартай явах жаахан боломжгүй, гэтэл манай дүү бид хоёр аавыг үргэлж парк явья гэж шалсаар, тэгээд аав энэ газрыг олсон гэсэн. Гоё байгаа биз дээ?

Бид хоёр морин тойруулга, далайн дээрэмчдийн онгоц, эргэдэг сандал гэх мэт тоглоомнууд дээр тоглож, тэр хоорондоо зураг авч, бичлэг хийж, инээлдэж, ер нь товчхондоо цагийг маш зугаатай өнгөрөөж бас Тэхён надад өөрийнхөө хүүхэд нас, ээж, аав, охин дүүгийнхээ талаар, өөрийнхөө дуртай дургүй зүйлсээ ч тэр ярьсаар, ярьсаар л байлаа. Харин надад түүний яриаг ийн сонсоод инээмсэглэн алхах тун таатай байв.

-          Би зайрмаг аваад ирье. Эндээ хүлээж бай гэсээр Тэхён намайг жижигхэн саравчинд үлдээн явахад би тэрхэн зуур жаахан ядарсан хөлөндөө өөрөө массаж хийхээр оролдож байтал гэнэт ямар нэгэн зүйл толгойг минь хүчтэй цохих нь тэр.

Жижигхэн бэйсболлын бөмбөг ажээ. Би хөмсөгөө зангидсаар өнөөх бөмбөгийг гартаа атган эргэн тойрноо харвал надаас холгүйхэн байх тоглоомон байшингын цаанаас хоёр жаал хүү надруу айсан байртай харцгааж, нэг нэгнээ түлхэн бондогноно.

Бэйсболлын бөмбөг дээр хэн ч юм нэгний гарын үсэг байх бөгөөд юутай ч тэрхүү хөвгүүдэд энэ нь хэрэгтэй, нандин зүйл болох нь илт ч намайг цохичихсондоо гэмшиж айгаад ирж чадахгүй байгааг нь би дорхноо ойлголоо.

SIXTEEN YEARS OLD DADDY 'VOL.2 (Дууссан)Where stories live. Discover now