15. Өнөр бүл

3.7K 574 29
                                    

Намайг эмнэлэгээс гарч болно гэж Согжин ах, Тэхёний өвөө хэлсэн тул би ачаагаа бэлдэж дуусаад аавыг хүлээж суутал гаднаас Жимин орж ирэв. Тэр гартаа нэг ширхэг наран цэцэг барьсан байх бөгөөд намайг хараад дагзаа илэн инээмсэглэсээр эв хавгүйхэн надруу тэр цэцгээ сунгана.

- Энэ, чамд.

Гэнэн цайлган инээмсэглэх түүнийг ийм болохоор л би анхнаасаа түүнд сайн болж байснаа санан, гарцаагүй түүний жинхэнэ төрх ийм гэдгийг ойлгох мэт инээмсэглэх би түүний гараас цэцгийг аваад

- Яах гэж өгч байгаа юм гэвэл Жимин

- Зүгээр л, эмнэлэгээс гарч байгаагын бэлэг гээд. Жимин аа, надад чамд хэлэх ёстой зүйл зөндөө их байна. чи сонсож өгч болох уу? гээд миний нүд өөд ширтэхэд нь би татгалзах гээд зүрхэлсэнгүй. Үнэндээ одоо болсон хойно түүнээс татгалзаад ч яах билээ.

Намайг толгой дохиход Жимин баяртайгаар инээмсэглээд намайг хамтдаа суухыг урьсаар миний орны хөлийг бараадав. Би түүний дэргэд очиж суухад тэр толгойгоо гудайлган, өвөр дээрх гарлуугаа ширтэнэ. Би тэрхэн зуур түүний нүдний доогуур татсан хар зураас, цонхигор царай, бас өмнө нь огт анзаарч байгаагүй жижигхэн мэнгэ зэргийг нь харсаар сууж, үнэндээ Жиминий өмнө би гэмтэй юм биш байгаа гэх хачин бодол болоод амжив. Гэтэл Жимин уртаар санаа алдсаар ам нээлээ.

- Би үнэндээ өнчин. Надад ээж ч байхгүй, аав ч байхгүй. Авга ах гэж дууддаг миний төрүүлсэн ээж аавын найз, надтай ямар ч цусан төрлийн холбоо байхгүй ахтай хамт амьдардаг. Намайг ээж ч тэр, аав ч тэр хүсэж төрүүлээгүй болохоор хаячихсан гэсэн. Тэгээд ах намайг авч өөрийнхөө хүүхэд шиг өсгөсөн ч би ахынхаа өмнө гэмтэй юм шиг мэдэрдэг. Ах маань залуу хүн хэрнээ над шиг том хүүхэдтэй болохоор хүнтэй ч сууж чадахгүй, ер нь л дутуухан амьдарсан юм шиг санагдаад, анх чамайг надад өөрийгөө жирэмсэн гэж хэлэхэд би зугатаачихсан юм. Хүүхэд гэдэг үг дэндүү аймар санагдаж, би чадахгүй гэж хэлээд зугатаачихвал л болох юм шиг санагдаад. Гэхдээ өөрийгөө өмөөрөх гэсэн юм биш шүү. Тэрнээс өмнө ч би чамд олон муу зүйл хийсэн. Түүнийгээ би хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Тэр бүхэн минь миний хэтэрхий овилоггүй, хорон, тэнэг зангаас болсон. Би яахав, олон кино, ном, найз нөхдөөсөө охидоор тоглох тухай сайн сурчихсан болохоор үнэндээ би чамаар ч бас эхэндээ зүгээр л тоглож байсан юм.

Гэхдээ миний одоо ингэж эргэж ирж байгаа нь би хүүхдээ ирээдүйд яг над шиг хаягдаасай гэж хүсэхгүй байна. би түүнийг гэр бүлтэй, элэг бүтэн, хэцүү ч гэсэн амьдарч, том болоод ааваасаа илүү сайн эр болохыг хармаар байна. яг л өөртөө байсан бол гоё доо гэж боддог байсан тийм аав, тийм гэр бүл бүтээхийг хүсэж байна.

SIXTEEN YEARS OLD DADDY 'VOL.2 (Дууссан)Where stories live. Discover now