15

3.7K 354 57
                                    

"Жонсугие уйлах хэрэггүй дээ? Бүх зүйл зүгээр ойлгов уу? "

Жимин сандрсаар очиж Жонсугийг тэврээд бушуухан шиг нойлоос гарлаа.

"Бурхан минь гэж... "

"Яасан бэ? Тэхёныг олж чадав уу? Тэр-... Ингэхэд яагаад Жонсуг уйлчихаав? Бас чи яаг-... " Хусог хөмсөг зангидсан харагдах бөгөөд тэднийг харсан даруйдаа шууд л санаа зовж эхлэв.

"Бид зүгээр дээ Ахаа? Харин би Жонсугийг аваад явлаа. "

"Хөөё гэхдээ чи-... " Хусогийг үг хэлж амжихаас өмнө Жимин гаран явлаа.

"Заза... "

Жиминыг хаалгаар гарах үед Жонгүг Тэхён хоёр хүүгээ хайж байсан юм.

"Бурхан минь гэж? Жонс-... " Жонгүг айсан янзтай тэдэн дээр гүйн очиход Жимин хүүг түүнд өгсөнгүй.

"Ж-жонгүг чи ичихгүй байна уу? Би чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй. Гэхдээ... ХАРААЛ ИДСЭН ТЭР ЗҮЙЛИЙГ ЯАГААД ХҮҮХДИЙНХЭЭ ДЭРГЭД ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ! Яасан гэнэт л Тэхёны хайр халамжийг хүсээ юу! Амнаасаа гарах тэр бузар булай авиагаа хүүдээ сонсогчихоод одоо яаж өөрийгөө түүний аав гэх гээд байгаа юм! Дахиад л Тэхёны төлөө энэ бүхнийг хийсэн үү? Чамайг араар чинь тавьж, өөр хүнтэй унтаж, тэрнээсээ хүүхэдтэй болчихоод байхад хүртэл үү? "

"Я-яасан гэнэ ээ? "

"Тиймээ! Тэр өөр хүүхдийн эцэг болчихсон! "

Үүнийг сонсож зогссон Тэхён тэвчиж чадалгүй түүнийг шанадаад авав. Аз болж тэдний эргэн тойронд хэн ч байгаагүй юм.

"Наад амаа мэдэж яриарай ПаК ЖиМиН! Миний амьдрал чамд хамаагүй байх шүү новш минь! Миний хүүхдийг аваад ир! " Тэхён аймшигтай царай гарган хүүгээ түүнээс булаан авлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Наад амаа мэдэж яриарай ПаК ЖиМиН! Миний амьдрал чамд хамаагүй байх шүү новш минь! Миний хүүхдийг аваад ир! " Тэхён аймшигтай царай гарган хүүгээ түүнээс булаан авлаа.

"Хах? Яасан Жонгүг мэдчихэв вий гээд айгаад байгаа юм уу? Одоо даанч хэтэрхий ойртсон... " Жимин аман дахь цусаа газар луу нулиман хорон инээх нь тэр.

"Больцгоо! Одоо хангалттай юм биш үү Ким Тэхён! БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!! " Жонгүг чихээ таглан доош суулаа.

"Харав уу? Одоо чи түүний хувьд хэн ч биш, харин бүр эсрэгээрээ өстөн дайсан нь болчихлоо шүү дээ? "

Тэхён өөрийгөө яагаад байгааг үнэхээр ойлгохгүй байгаа бөгөөд тэр 3,4 сарын өмнөөс сэтгэл хуваагдлын өвчтэй болсон байсан юм. Гэвч тэгж их анхаарал хандуулахгүй явсаар өдийг хүрчээ.

"Ж-жонгүг... Гуйя н-намайг сонсолдоо? Б-би-... " Тэхёны ухаан санаа ерөнхийдөө хэвийн бус ажилгаатай байгаа ажээ.

"Чи яачихаад байгаа юм? Нэг бол дэлбэртлээ уурлаж намайг зодож цохино. Нэг бол хэтэрхий нялуураад, намайг үнсэж үлгэнэ... Би залхаж байна Тэхён! Одоо болихгүй юм уу би гуйж байна?... Харин хамгийн сонирхолтой нь чи дөнгөж сая эхнэрээ араар нь тавьчихлаа? "

Тэхён үнэхээр өөрийгөө ойлгож чадахгүй байсан юм.

"Чи хэсэгхэн зуурын жаргалыг үүрдийн жаргалтай андуурч энэ бүхнийг эхлүүлсэн. Гэхдээ одоо буцаахад хэтэрхий оройтчихсон. "

"Чи юу яриад-... "

"Гэхдээ уучлаарай,би чиний хүүхдийг тээж чадахгүй нь... Учир нь гэвэл чи өөр хүүхдийн эцэг. Тиймээс би бас нэгэн гэр бүлийг сүйтгэхийг хүсэхгүй байна. "

"Чи надаас явчихвал би амьд байх юм шиг харагдаад байна уу? "

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now