Эхлэл

3.1K 176 1
                                    

Гуйя.... Битгий ингээч дээ...

Цусанд будагдсан нэгэн, элгэн тус газраа хутгалуулан хүйтэн цэмэнтэн дээр хэн нэгнээс зугтан мөлхөх аж

Өөдөөс нь нэг залуу алхана. Алхах тутамд нь халаасан дахь хонх нь жингэнэн дуугарна

Барны дүрс сийлсэн, цусанд будагдсан хутгатай  хар малгай, цув өмссөн залуу удаанаар ойртоно

Ингэхдээ цустай хутгаа хэлээрээ долооно.

"Надад чиний нүд л хэрэгтэй байна. Наад үзэсгэлэнтэй бор нүдээ надад өгөөч" гэж хүйтэн хоолойгоор хэлэв

Хүч нь улам л сульдан мөлхөх нь удаашрах өрөвдөлтэй эмэгтэйн амнаас ганц ч үг гарсангүй. Хар хөлс нь цувж, цус нь бүр ихээр асгарана.

*Жинг жинг* хонх дуугарна

----------------------------------------------------

Юу гээч хачин ажил хийснээ хараач!! Энийг чинь ямар юмных нь тайлан гэдэг юм?! ОЙЛГОМЖТОЙ ЮМ НЭГ Ч АЛГА!!! Маргаашийн дотор засаад надад авчирч өг. Үгүй бол АЖЛААСАА ХАЛАГДАНА гэж мэдээрэй!!

гэж өрөөгөөр нэг хашгичин гартаа байх цааснуудыг урдаа зогсох шаргал үстэй эмэгтэйлүү шидэв.

Нарийн бичиг гэчихжээ. Биенээс өөр авах юмгүй хэрэгцээгүй амьтан. Зайлж үз!

Шаргал үст  бөхийн "уучлаарай " гэж хэлэхдээ уруулаа зууж байв. Шалаар нэг тарсан цааснуудыг өвдөглөж суун түүж дуусгаад, өрөөнөөс гарав.

Ашгүй нэг юм ажлын цаг дууслаа. Энэ хараал идсэн газраас хурдан арилах мин-

"Хөөе Пак Чаёон" гэж ардаас нь хэн нэгэн орилон дуудав.

Ружэ "Муу хүнийг дурсахаар" гэдэг байх аа.
гэж амандаа бувтнаад эргэж хараад хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулав.

"За захирлаа"

"Маргааш 6 гэхэд ажил дээр ирчихсэн бгаарай"

"6 ??? Яагаад ийм эрт??"

"Маргааш орой 22 цагт хамтрагч байгууллагатай гэрээ байгуулах журмаар оройн хоол иднэ. Тэр үед надтай хамт яваад зарим нэг зүйлсийг танилцуулах хэрэгтэй байна"

Ружэ дахиад л хамаг хараалаа дотроо урсгаж байлаа

"Тэгвэл тайлангаа нөгөөдөр өгч болох уу?"

Захирал уурлангуй "Битгий давраад бай! Бүгдийг нь амжуул!"

Ружэ бөхийн "ойлголоо" гэж хэлэхэд захирал нь том том алхсаар яваад өгөв.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now