Алуурчин бид 2

1K 128 3
                                    

Жэнни эмнэлэгт ухаангүй 2 хонолоо. Ружэ санаа зовоод унтаачгүй, хэлэн дээрээ юу ч тавиагүй, ухаангүй хэвтэх Жэннигээс ялгаагүй муухан харагдах ажээ.

Жимин Ружэг харж хөнгөхөн санаа алдан

"Яа! Пак Чаэёон! Ингэж байгаад чи Жэннигийн араас орох нь!"

Ружэ Жимин 2 ажилынхаа өрөөнд зарим нэг материал хайн сууж байгаа нь энэ. Хэдийгээр Жэнни ухаангүй байгаа ч алуурчин дараагийн байгаа аль хэдийн хороох цаг нь энүүхэнд ирчихсэн ч ямар ч сэжигтэн, нотлох баримтгүй тэд мухардалд оржээ.

Ружэ "Тэр одоо чухал биш ээ... Хур-дхан ш-шиг.."
үгээ гүйцээхээсээ өмнө Ружэгийн толгой эргэж нүд нь харанхуйлав. Унахаас нь өмнө Жимин түүнийг тосч түшээд хөмсгөө зангидан

"Чаэёон а зүгээр үү? Би чамд хэлсэн биз дээ?!"

Ружэ өөрийг нь ороосон Жимини гарыг тавиулаад

"Намайг Чаэёон гэж дуудах хэрэггүй. Жэнни л тэгэж дууддаг болохоос биш над хүн чинь (Чаэёон) аль 2 жилийн өмнө үхчихсэн"

Магадгүй Ружэд хүрэх төдийд нураад уначихаар сулбагар байгаа ч тэр хүчээр Жиминаас холдон ширээ налан амьсгаагаа дарж зогсов.

Жимин "Гэхдээ бид жирийн харилцаатай хүмүүс биш шүү дээ"

Ружэ бага зэрэг шоолонгуй инээж "Энгийн биш дээ юу гэж? Яг ямар холбоотой юм?!"

Ружэ хариулт нэхсэн мөн итгэл алдсан гүн бор нүдээрээ Жиминлүү ширтэнэ

Ружэ Жиминаас хариу ирэхгүй байсанд цухалдан эргэж хараад өрөөнөөс гарах гэв. Хаалганы бариулаас татахад хажуунаас нь нэг гар хаалгийг түлхээд хаачихав.

Ружэ цочин эргэж харвал Жимин хаалганд нэг гараараа тулчихсан үзэсгэлэнтэй 2 нүдээрээ Ружэлүү ширүүнээр ширтэж байв. Тэр 2н нүүр дэндүү ойр байх бөгөөд Жимини шүүслэг зузаан уруулыг амталхыг хүссэнийг нууж яахав

Жимини энэ их ширүүн харцнаас айж сандарсан Ружэ холдох гэтэл Жимин юу ч хэлэлгүй Ружэгийн уруулыг хүчтэй шунаглан үнсэж эхлэв.

Жимин гараа Ружэгийн бэлхүүсээр ороон биедээ наав. Нөгөө гараараа Ружэгийн өөгүй цагаан хацаран дээр зөөлөн тавьж энхрийлнэ.

Ружэ эхэндээ эсэргүүцэж байснаа сүүлдээ Жимини мансуурмаар үнсэлтэнд уусч 2 гараараа түүний хүзүүг ороон тэвэрч, зүгээр л түүнээс ирэх таашаалыг эдлэнэ

Жимин Ружэг хүчтэй озон, дээд доод уруулыг нь чихэр идэж байгаа аятай хөхөж сорно. Хэлээ гулсуулан оруулаад Ружэгийн хэлтэй тулав.

Нууц ажилтан(Дууссан)Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon