pt12

2.6K 225 11
                                    

"би таньтай хамт явна"

Жонгүк Жиминийг хөтөлсөөр гэрээс нь гарч ирээд машиндаа суулган өөрөө чимадоныг нь багаажиндаа хийхээр явав. Жиминийг машинд суухад Рүби гайхан "өөх~ Жимини та буцаад бид хоёртой хамт явах юмуу?" гээд өвөр дээр нь очиж суухад Жимин сулхан инээмсэглээд "тиймээ чи дургуйцахгүй биздээ?" гэж асуухад Рүби өхөөрдөмөөр толгойгоо хурдан хурдан сэгсрээд "үгүйээ би Жиминиг аав бид хоёрийн хажууд байхад дуртай" гээд хацарт нь зөөлхөн хүрээд "Жиминигийн хөөрхөн хацар улайчихсан байна өвдөж байнуу? би үлээгээд өгөе" гэсээр жижигхэн хошуугаа цорвойлгон болгоомжтой нь аргагүй үлээх бөгөөд Жиминий нүдэнд нулимас цийлэгнэж Рүбид мэдэгдүүлэхгүй гэсэндээ зөөлхөн тэврээд "ах нь одоо зүгээрээ дахиж үлээх хэрэггүй харин би чамайг дахиад жаахан ингээд тэвэрчихэе"

Замын турш машинд чимээгүй байдал ноёрхоно. Рүби аль хэдийнээ Жиминий тэвэрт унтчихсан байх бөгөөд Жимин цонхоор хажуугаар нь өнгөрөх зүйлсийг харангаа бодлогшироно. Удаа ч үгүй тэд гэртээ ирж Жонгүк Рүбиг авч түрүүлээд гэртээ орох бол Жимин машинаа түгжчихээд тэдний араас оров.

Жонгүк Рүбиг өрөөнд нь оруулж унтуулчихаад яаран доош буувал Жимин дөнгөж л орж ирж байлаа. Тэгээд Жонгүк түүн дээр очоод гарнаас нь хөтлөн буйдан дээр суулгаж хацарт нь зөөлхөн хүрээд "өвдсөн үү?" гэхэд Жиминий хошуу өмөлзөж ирээд том том нулимас дуслуулан уйлчихав. Жонгүк өмнө нь суучихаад гомдолтой нь аргагүй жаахан хүүхэд шиг ихэр татан уйлах Жиминийг хараад түүнд яг одоо тэврэлт л хэрэгтэй байх гэж бодсон тул ихэр татан уйлах Жиминий жижигхэн биеэр гараа ороон халуун энгэртээ тэврэн , анхилуун хөвсгөр үсийг нь зөөлхөн , зөөлхөн илэх бөгөөд Жиминд энэ бүгд яг л тайвшруулах эм мэт л байлаа. Хэсэг тэврэлдэж суусны дараа Жиминий уйлах дуу намжиж амьсгал нь тогтворжсон байх бөгөөд Жонгүкд зөөлхөн хурхирах чимээ сонсогдход тэр хөнгөхөн инээгээд унтаж буй Жиминийг гар дээрээ өргөж өөрийнхөө өрөөнд аваачин дулаан хөнжилөөр хучиад духан дээр нь үнсэн "унтдаа миний мочи"

маргааш нь~

Жонгүк Жиминий сэтгэл санааг өргөхийн тулд бас Рүбид амалсан амлалтандаа хүрхээр одоо тэднийг дагуулан парк орхоор явж байгаа нь энэ. Жимин өнөөдөр сансаныг бодвол их цоглог байх бөгөөд Рүби тэр хоёр урдын л адил маш их бүр маш их дуу чимээтэйгээр машины спикерийг хамгийн чанга дээр нь тавьчихсан дагаж дуулаад л сандал дээрээ бүжиглээд л жинхэнэ бужигнуулж байлаа.

"Заа ирчихлээ ! явж паркыг нураацгаая!" Жонгүк урд өмнө нь байгаагүйгээрээ үнэхээр цоглог байх агаад ийн хэлхэд Жимин Рүби хоёр том нүдлэн бие биерүүгээ харж байгаад "тиймээ~"

Тэд хамгийн түрүүнд Рүбигийн хүслээр далайн дээрэмчний онгоцон дээр суув. Гэтэл Жимин эхлэлээс нь төгсгөл хүртэл зогсоо зайгүй орилж Жонгүкийн гарнаас тас зуурсаар байсан ч Жонгүк Рүби хоёрт их л таалагдаж байгаа бололтой нүд нь сэргэж ирээд ,хажуугаар нь алж байгаа юм шиг орилох Жиминийг баахан шоолж инээлдэв. Тэгээд тоглоом зогссоны дараа Жимин гүйхээрээ тоглоомноос буугаад арай хийн тайвшраад байж байтал Рүби Жонгүк хоёр тас тас хөхрөлдсөөр гарч ирхэд Жимин хошуугаа байдгаар нь цорвойлгон "битгий шоолоод бай! дахиж тоглохгүй мэдэвүү та хоёр өөрсдөө тогло" хэмээн гомдоллоход Рүби "жимини! жимини! бид хоёр дахиж шоолохгүйээ амлий жимини байхгүй бол аав бид хоёр яах юм бээ гурвуулаа одоо явж зайрмаг авч идье тэгэхүү? ммм" гэж өхөөрдмөөр хэлхэд Жонгүк хажуунаас нь "тиймээ чамайг байхгүй бол бид хоёр яах юм болж байна одоо уурлахаа болиод гурвуулаа хамт явж зайрмаг идье" гэж хэлээд тэр хоёр хоёул хоёул дэндүү гэмээр эгдүүтэй царай гаргаж эхлэхэд Жимин тэсэлгүй инээд алдан "тэгвэл би гүзээлзгэнэтэйг иднэ шүү!"

Тэдний хувьд өнөөдөр үнэхээр дурсамжтай бас аз жаргалаар дүүрэн өдөр болж өнгөрч одоо тэд хамгийн сүүлийн тоглоом болох алсыг харагч дээр суучихсан байх бөгөөд Рүби өнөөдөр их ядарсан тул шууд л Жиминий хөлийг дэрлээд унтаад өгөв. Алсыг харагч бага багаар дээшилж үзэгдэх орчин улам л үзэсгэлэнтэй болно. Тэгээд алсыг харагч яг орой дээрээ ирэх тэр мөчид Жонгүк "Жимин" гэхэд Жимин цонхноос нүдээ салган Жонгүкруу хараад инэмсэглэн "за ...яасан дасгалжуулагчаа?" гэхэд Жонгүк нүдээ анин гүнзгий амьсгаа аваад "Жимин.........................................................................................хоёулаа үеэрхий"


таавчигдуулхаасаа өмнө гялс орууллаа шт😂❤❤❤❤❤❤❤

Good night my precious readers💤💜💜💜💜💜💜💜💜

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now