[22]

2.6K 389 84
                                    

"Ариун хайрын бэлгэдэл эмгэнэлт жүжиг сүр дуулиантайгаар 20  жилийн дараа дахин нээлтээ хийлээ."

"20 жилийн өмнө тайзан дээр аавынхаа бүтээж байсан дүрийг бахархалтайгаар дахин амьлуулж байна."

"Пак гэр бүл Ромео Жульетта сонгодог жүжгийн нээлтэнд оролцохоор уригдан ирлээ."

Хөшиг нээгдэж, ая эхлэв. Бүх зүйл гайхалтай, дэндүү төгс байлаа. Үзэгдэл бүрийн төгсгөлд чангарах хүмүүсийг алга ташилт. Бүгд дэндүү хариуцлагатай байж, түүхэнд бичигдэн үлдэх энэ өдөр дэндүү гайхамшигтайгаар өндөрлөв. Жиминий нэрээр хаяглагдсан цэцгийн хэлхээ үл тасарна.

Орой болоход хүлээн авалт эхэлж, нэр хүнд бүхий бүжигчид, дуучид бүгд цугларан өнөөдөр нээлтээ хийсэн жүжигт баяр хүргэж байлаа. Театрын бүжигчид бүгд уригдан чухал хүмүүстэй яриа өрнүүлнэ.

Ослын шатны хамгийн дээд хэсэгт хэн нэгэн ганцаар суун хүндээр амьсгаадах аж. Тэр тансаг хослол өмссөн ч зангиагаа тайлан дэргэдээ хаяж, үсээ зулгаан доош харан сууна. Түүний дэргэдээ хаясан утас үе үе чичигнэн, зурвас тасрахгүй. Учир нь тэр энэ үдэшлэгийн чухал зочин байсан юм.

Жимин бачуурсандаа энгэрийн товчоо тайлан цээж нь ямар нэг зүйлээр дүүрч, амьсгалах аргагүй мэт болох үед хүндээр амьсгаа авахад нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Тэр энэ орой бүгдийг төгс хийх ёстой байсан юм. Эцгийнхээ хажууд инээмсэглэн алхаж, уригдсан бүх хүнтэй мэндлэн хуурамч төрхөө ил гаргаж ёстой байв.

Гэтэл гэнэтхэн Тэхён ороод ирсэн.

Хослол өмсөж, үсээ янзласан түүний төрх дэндүү сэтгэл татам, дур булаам байв. Юу юунаас илүү Пак гэр бүлийн зохион байгуулж буй үдэшлэгт ирсэнд нь Жимин баярласандаа инээмсэглэн очсон юм. Харамсалтай нь Тэхён хэзээ ч түүнийг таньдаггүй мэт дэргэдүүр нь өнгөрөхдөө нүүр дүүрэн инээмсэглэн бусадтай ярилцаж байв.

Бачуурч, бачимдаж амьсгалах агаар хангалтгүй мэт санагдаж эхлэхэд Жимин тэндээс бушуухан гарч энд ирсэн юм. Өнөөдөр, театраас бүх хүн гарч явсны дараа үзэгчдын суудалд ганцаар үлдсэн ээжийнхээ өмнө сөгдөн тэврүүлээд Тэхён уйлж байсан. Уучлалт эрж, яагаад ч юм тэр уучлалт гуйсаар байсан. Үнэндээ огт буруугүй байж, үнэндээ хамгийн их хохирсон нэгэн нь байж Тэхён нүгэл хийчихсэн мэт мөр нь чичигнэсээр байсныг тэр харсан юм. Харин одоо өөртөө харамсаж, юунаас ч илүү өөрийгөө үзэн ядаж дотроо харааж байлаа.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now