[29]

2.5K 370 105
                                    

"Юу?"

"Юу гэнээ?"

Тэд зэрэг асуусаар Жимин Тэхёнийг өөрөөсөө түлхлээ. Тэхён ч бас нүдээ томруулан түүний хэлсэн үгэнд цочирдох аж.

"Х-хамт амьдръя гэдэг чинь-"

"Чи Япон явахаар болсон юм уу? Намайг орхиод нэг сар уу?"

"Үгүй ээ, би- гэхдээ чи-"

"Хүлээж байгаарай!" Жимин Тэхёнийг түлхэн хойшлоод "Чи Япон руу хараал идсэн нэг сар намайг орхиод явах гэж байгаа юм уу? Надаас ч асуулгүй шийдвэр гаргачихсан хэрэг үү?"

"Жимин аа, чамайг орхиж удаан явах хэцүү байгаа ч энэ аялал надад маш их туршлага болно шүү дээ. Хоёулаа байнга холбоотой байж чадна. Тэгээд ч ганцхан сар шүү дээ."

Жимин хөмсгөө зангидан "Ойлголоо! Яв, тэгээд туршлагаа хуримтлуул. Миний сая хэлснийг мартаарай." гэсээр Тэхёний хажуугаар зөртөл араас нь тэврээд авав.

"Яагаад уурлаад байгаа юм бэ?"

Жимин санаа алдсаар чимээгүй зогсоход Тэхён араас нь тонгойн хацрыг нь үнсээд "Эсвэл би явахаа больчихъё."

"Үгүй ээ, яв. Би зүгээр л хүүхэд шиг аашлаад байгаа юм."

Тэхён инээмсэглэн дахин хацар дээр нь үнсээд "Хамт амьдрах тал дээр-"

"Ирэх үед чинь дахиад ярилцъя даа."

"Чи үнэхээр бусдад хэлэх бодолтой байгаа гэж үү? Би бодохдоо насаараа л нууж-"

"Би чамайг санаад байх юм."

Тэхён дуугаа хураан, гэнэт цочих шиг болж "А-йн?" гэхэд Жимин түүний тэвэрт эргээд нуруугаар нь тэврэн энгэрт нь наалдаад "Байнга… хамт байгаа хэрнээ санаад байх юм. Тэгээд хамт амьдармаар байна. Үргэлж хамт баймаар байна. Хэн ч, юу ч хэлсэн хамаагүй хамт л баймаар байх юм."

"Бурхан минь, Жимин-"

Тэхён түүнийг хамгийн чангаар тэврээд зүрхний цохилт нь хурдсах нь Жиминий хэлсэн үгэнд хичнээн их баярлаж байгааг илтгэнэ. Тэр нүдээ тас аниад үсийг нь үнэрлэх агаад тэврэлт нь чанга бас дулаан байлаа.

"Биднийг анзаарахаас ч өмнө нэг сар өнгөрчихнө дөө. Битгий санаа зов."

Жимин толгой дохин хүндээр санаа алдлаа.

-

Тэхён утсаа гарган харахдаа сүүлийн нэг цагийн турш Жиминээс тасралтгүй ирсэн 23 дуудлагыг олж хараад гайхсан ч удалгүй инээмсэглэв. Тэр эргүүлэн залгаад утсаа чихэндээ барьлаа.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now