5. Something

3.2K 309 1
                                    

- Бурам аа. Бид ирлээ.

---

Би: Мүн Тэил дутуу арчаад байна шүү дээ.

Тэил: Чи яах гээд бас хүрээд ирэв? Доод ангийнхан ийм ажилгүй, ухамсаргүй, дураараа дур мэдэж тэнэсэн юмнууд байх юм!

Би: Уйдаад.

Тэил: Хичээлдээ суугаач!

Би: Гэхдээ ядаж л төгсөх анги байж шийтгүүлээд заал угаагаад зогсож байхгүй л байгаа биз дээ.

Тэил: Дуугүй бай!

Би: Шалаа сайн зүлгэ.

Тэил: Чи биш Бурам ирсэн бол сайхан байхгүй юу?

Би: Нээрээ цаадахдаа хэлсэн юм уу?

Тэил: Хэлсэн ч найзууд дунд ан цав гарчихна энэ тэр гээд халгаагаагүй ээ. Хайртай гээд байхад.

Би: Гэрлэнэ гэж л үерхээрэй.

Тэил: Гэрлэнэ гэж үерхэхгүй, сална гэж үерхэх юм уу?

Би: За дуугүй наад шалаа зүлгэ!
Би Бурамд хэлж үзье.

Тэил: Нээрээ нээх сайхан охидын шивнээ энэ тэр болооч.

Би: Охидын шивнээ ч гэх шиг.

-----

Би: Тэил зааланд байна лээ.

Бурам: Мэднэ. Шийтгүүлж байгаа биз дээ.

Би "Тийм. Гэхдээ чи Тэилд сайн байж яагаад зөвшөөрдөггүй юм. Өвчин энэ тэрийг хойш нь тавиад өнөөдрөөрөө бай л даа" гэтэл Бурам санаа алдан "Тэгмээр л байна. Гэхдээ цаашдаа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Цаад хэддээ ам алдчихаагүй биз?" гэв.

Би: Юу гэж дээ. Хэзээ эмнэлэг явах билээ? Хамт явах уу?

Бурам: Амралтын өдрөөр.

-----

Бид хоёр амралтын өдрөөр хамтдаа эмнэлэгт ээлжээ хүлээн сууж байтал Бурам "Би эмчтэй ганцаараа уулзчихъя" гэв.

Би гараас нь татан "Хамт оръё л доо" гэтэл Бурам "Хэрэггүй ээ. Чамаар яадаг юм?" гэснээ инээсээр эмчийн өрөө рүү орлоо.

-----

Би: Юу гэж байна?

Би: Хүүе. Бурам аа?

Бурам "Ю.Юу? Гайгүй гэнэ ээ" гэхээр нь би түүнийг сугадаж аваад "Тээр хэлсэн биз дээ? Эдгэрнэ гэж. Одоо дахиад жаахан тэсвэл бүх зүйл сайхан болно" гээд инээхэд Бурам "Тийм ээ!"

Би: За хоол авч идье. Ходоод наалдлаа.

-----

Дараа долоо хоногт нь сургууль дээр байхад Бурам гэнэт ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдэхэд би дагаж яваад эмчээс нь "Эмч ээ. Яагаад Бурам гэнэт ухаан алдаад уначхав аа?" асуув.

Extraordinaire 1 |NCT| Where stories live. Discover now