Bonus

2.7K 304 1
                                    

Би: Битгий яв аа! Ерөөсөө үлд.

Жонни: Уйлахаа болиоч дээ. Үжү хэдхэн жил. Чи ганцаараа үлдээгүй нөгөө хэд байгаа шүү дээ.

Би: Тэд нар чинь надад дуугүй зодуулж, зайрмаг авч өгөхгүй. Намайг эсвэл ачаандаа хийгээд аваад явчих. Чи хувцсаар яадаг юм.

Тэюун: Энэ хүүхдийг яах вэ?

Маргааш Жонни Америк явна. Би өчигдрөөс хойш үүнээс болж хямарч байна. Явах нь ойртоод ирсэн явуулмааргүй санагдаад... Тэгээд л Жонниг хаа явсан газар нь дагаад л гүйгээд байна даа!

Жонни: Чи надтай хамт шүршүүрт орох гээд байгаа юм уу?

Би: Нөгөө тийшээ хараад зогсож байя.

Жонни: Гаж донтон. Цаашаа бай. Би усны цоргоор урсчихгүй. Гучин минутын дараа гараад ирнэ.

-----

Дуёон: Наад нүд чинь алга боллоо. Уйлахаа болиоч дээ!

Би: Ч.Чи яагаад хүн загнаад байгаа юм?

Тэил: Ишш бүр ээрээд ярьж чадахгүй байгааг нь хар даа.

Зүгээр Жонни явна гэж бодхоор л нулимс өөрийн эрхгүй асгараад байна!

-----

Жонни: Алив хоёулаа гадагшаа гаръя.

Намайг уйлаад байсан болохоор аргадаж байгаа царай нь. Нэг ширхэг зайрмаг авч өгсөн. Бүх мөнгөө доллар болгочихсон гээд. Арай гэж л энд тэндхийн халаасаа ухаж мөнгө босгож авч өгсөн. Ахлах сургуульд байсан шиг л. Жонни Америкаас ирчихээд анх манай гэрт өрөө түрээсэлдэг байсан юм. Сүүлдээ тэр түрээс энэ тэр замхарсан. Би дунд сургуулийн хоёр дугаар анги гэхээр 14 настай байхад Кёнсүү ах гадаадад их сургуульд сурч байсан болохоор ахын өрөөнд ээжийн найзын хүү амьдарна гээд ирсэн юм. Тэгээд бүр манай дээд ангид шилжиж ирсэн. Анхандаа Жоннигийн солонгос хэл муу болохоор сонин байсан ч удалгүй дасаад хэвийн болсон. Надад нэг хөл холгоод байдаг ч өмссөн байхад гоё харагддаг гутал байдаг байсан юм. Тэгээд өдөржин өмсөж яваад сүүлдээ хөл шархлаад цус нь гарчихдаг. Жонни үглээд л гутал тайлж аваад гэр лүү үүрээд явна. Бас зайрмаг авч өгдөг байсныг нь мартаж болохгүй. Хамт амьдардаг байсан болоод ч тэр үү? Их хурдан дотноссон. Ахлах сургуулиа төгсөөд их сургуульд ороход Жонни манайхаас нүүсэн л дээ. Гэхдээ хажуу байр руу. Бас л би хол амьдарч яах гээд байгаа юм гэсээр байгаад ойрхон байр авахуулсан юм.

-----

Би: Би ажил хийгээд мөнгө олохоороо чам дээр очно.

Жонни: Тэг ээ, тэг. Тосоод л авна.

Би: Эсвэл зүгээр хоёулаа гэрлэх үү?

Жонни: За тэр дэмий байх аа.

Би: Тэр нь ч тийм юм аа, тийм ээ?

Жонни: Аанхан.

Би: Чи тэгээд бүр жинхэнээсээ явах гээд байх юм. Ингээд явах байсан юм бол яах гэж намайг өөртөө дасгасан юм.

Жонни: Ооё. Ямар киногоо үзсэн юм.

Би: Ээжийн амралтын өдрийн өглөө үздэг киног.

-----

Тэил: Онгоц чинь хөөрлөө!

Дуёон: Үжү Жонниг тавь л даа.

Тэюун: Жэхён энийг салгаад ав.

Жэхён: За Үжү, буугаарай. Тавьчих.

Би: Үгүй, цаашаа бай!

Жонни: Хоёулаа сайн ярилцсан даа. Нөгөө юмаа мартаагүй биз дээ.

Би: Аанхан.

Жонни: За би явахгүй бол болохгүй ээ. Одоо бодит байдалтай эвлэр заюу? Өдөр болгон ярьж байх болохоор бүх болсон явдлуудаа яриарай.

Би: За. Би өдөр болгон залгана шүү!

Жонни: Тэг ээ.

Тэил: За биеэ бодоорой. Хоолоо сайн идээд, сайн унтаад, сайн ажиллаад.

Жэхён: Чи бас яагаад уйлах гээд өмөлзөөд унав аа!

Дуёон: Тэсэхгүй нь ээ.

Нөгөө хэд бараг л тэврэлдээд уйлаад эхлэв. Хүүе ээ! Би л энд уйлна! Ойлгосон уу?

Би: Битгий уйлаад байгаач малнуудаа!

-----

Тэюун: Онгоц нь хөөрчихлөө шүү.
Одоо хэдүүлээ яах уу?

Би: Өлсөөд байна. Хоол идье!

Extraordinaire 1 |NCT| Where stories live. Discover now