_6_

413 50 16
                                    

-Хусог ахын компьютер дээрээс үзсэн юм!

Гэнэт л Минхёг санав. Хусог бол 100% ижил хүйстэнээ сонирхогч төдийгүй Хёнвонд туйлын их хайртай гэдгийг. Гэвч үүнийг Минхёг өөрөө л мэдэхээс биш бусад нь гадарлаачгүй билээ. Гэтэл хоёр сахилгагүй дүү нь олж мэдэхэд ойрхон байна гэдгийг гадарласан Минхёг аль болох зөвөөр тайлбарлахын тулд толгойгоо ажиллуулна.

-Хөвгүүд ээ?? Сайн сонс! Тэгэхлээр гей порно үзлээ гээд та хоёр туршиж үзэх хэрэггүй шүү дээ гэтэл Жүхон

-Үнэндээ ахаа бас нэг асуудал байгаа гээд гараа өргөн савчуулахад Минхёг

-За? гээд анхааралтай сонсоно.

-Хусог ах Хёнвон ахыг хайрлаж болж байгаа юм чинь би бас Чангкюныг хайрлая гэж бодоод---

-Юу??? Хэн хэнийгээ хайрласан гэнэээ???

Энэ удаа Минхёг бараг л галзуурсан бөгөөд дүрэлзсэн харцаар Чангкюн руу харвал өнөөх нь

-Хусог ах өөрийгөө Хёнвонд хайртай гэсэн. Тэр бидэнд хоёр эрэгтэй хүн бие биенээ хайрлахад асуудал байх ёсгүй гэсэн л дээ гээд жуумалзахад Минхёг дотроо "Хусог ах яагаад нууц хадгалахдаа ийм муу юм бэ?" гэсээр арай гэж л тайвширч байлаа. Тэгснээ гэнэтхэн л

-Жүхон!! Чи тэгээд Чангкюнд хайртай гэсэн үгүү? гэхэд өнөөх нь бодол болон

-Сайн мэдэхгүй байна гэв.

Харин Чангкюн

-Хайртай болсоноо мэдэхгүй болохоор л танаас асуух гэсэн юм гээд хэнэг ч үгүй урдаас нь хариулт нэхээд суучихав.

Ичихээ үл мэдэх хоёр дүү рүүгээ харах Минхёг үсээ хусч хаяад гүйхэд ч бэлэн тийм л давчдах ажээ. Гэвч өөрийгөө тайвшруулан

-И Минхёг! Царайлаг төрхөө алдаж болохгүй. Тайвшир. Энэ хоёр тэнэгт ойлгуулах хэрэгтэй!!! гэв.

-Хүүхдүүдээ, тэгэхлээр хайр гэдэг чинь хайрлая гээд л хайрлачих зүйл биш болохоор сайн сонс. Хүн хэрвээ хайрлаж дурлах юм бол зөвхөн тэр хүнээ л харж бодож явдаг болчихдог юм. Тэр хүн чинь юу юунаас илүү ухаалаг, онцгой содон санагдаж эхлэнэ. Тэрний дараагаар чи бүхнээ тэр хүндээ зориулахыг хүснэ. Ойлгож байна уу? гээд гаран дах усан буугаа ширээн дээр тавин, гараа хойноо аван өөрийн лекцээ уншиж эхлэв.

Нэлээдгүй хугацаа өнгөрөхөд Минхёг тэр хоёрт хангалттай ойлгуулж чадсан гэж бодоод өрөө рүүгээ мөлхөх шахам орон нам унтаад өгөв. Харин тэрээр сэрэхдээ төсөөлөөчгүй зүйлийг олж харах нь тэр.

+NO X CLUB+ [ ДУУССАН ]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin