I

2.5K 235 7
                                    

Магадгүй түүнийг санах бүрийд нэг цэцэг гоёмсог дэлбээгээ алддаг байсан бол гагцхүү ганц ч цэцэг үлдэхгүй байсан байх.Тэрхүү аясаар унах цэцэгсийн дэлбээ түүний минь анхилам үнэртэй дөхөж ч үл чадна.


"Тэгэхээр Жонгүг үнэхээр тэр жаалтай унтчихсан хэрэг үү?"

"Тийм ээ,тийм гээд байхад даа,тэр жаал өөрөө хэлсэн юм.Тэгээд бүр нэлээн жаахан харагдсан шүү,лав л насанд хүрээгүй байх аа."

"Хачин л юм,Жонгүг ямар ч нөхцөлд өөрийгөө хянаж чаддаг нэгэн.Согтсон ч танихгүй нэгнийг дагаж явж эрсдэлтэй үйлдэл хийхгүй дээ."

Хусог үзсэн киногоо өнгөтөөр ярих мэт л шүүрс алдан түүнтй маргаж байлаа.

"Намжүүн,үнэн гээд байхад даа.Бүр үнсэлцсэн л гээд бодчих,сайхан алаг нүд минь тэр хоёрын драмыг үзчихээд ирсэн байхад."гэсээр түүнийг хуурамч нулимсаа арчихад Согжины нүд гялалзаж харагдана.

"Бурхан минь,Жонгүг бүр тэр хүүхдэд эсэргүүцэлгүй үнсүүлсэн гэж үү?"

Тэр мушилзсаар үргэлжлүүлэн "Арай тэр чөтгөр гэнэт гарч ирсэн царайлаг, гэнэн цайлган хөвгүүнд дурлаад,бидэнд нүдэнд багтхааргүй их тэгтэй чек бичиж өгч,дураараа дүүлэн нис гээд амраах юм биш биз дээ." өөрийн жаргалтай төсөөлөлдөө баяссаар зүрхээ барин хуурамчаар унахад нь барьж аваад

"Тэнэглэхээ боль,доор зооринд Жонгүг тэр жаалыг байцааж байгаа,бид Жиминийг олох хэрэгтэй байна." энэ үгэнд өнөөх хоёр ч болин,эргэн хэвийн төрхөндөө орж бүгд байшинг орхин гарав.





Хэтэрхий гэмээр бүрсгэр,хүйтэн зоорины голд төмөр сандалд хүлүүлж,хоёр гарын шуу болон гуяа бахиар хавчуулсан залуу хүндээр амьсгалан ухаанаа алдахгүйг хичээж байлаа.Бахины үзүүрээс цахилгаан утас холбосон байх ба өнөөх залуугийн үс нь шалчийж,усан хулгана болтлоо хөлөрсөн үзэгдэнэ.

"Хэр удаан дуугүй байж чадна гэж бодож байна даа?Дахиад асууя,чамайг хэн явуулсан бэ?"

"Хэн ч биш.Би хэлсэн б-биз дээ,өчиг- " түүнийг үгээ дуусгаж амжихаас нь өмнө дахин тог залгасан нь энэ байв.

Үнэндээ би түүнээс залхаад байлаа.Би хүн тамлах тийм ч дуртай биш.Хоёр цаг өөрийн тусгай үнэтэй хэрэглэлүүдээ ашиглан хэлүүлэх гэсэн ч амандаа ус балгасан бах мэлхий шиг л суусаар.Яахав яг ч дуугүй суугаагүй юм байна.

"Би танд анхны харцаар дуралчихсан болохоор л энд байна"

Хэсэг түүнийг хэрхэн татганаж гүрээнийх нь судас тодрохыг харж суув.Тэр халуухан юм.Жиминийг ирсэн сургаар түүнээс багажуудаа салган ,цамцаараа ороон тэврээд дээш гарах гэж байхдаа гэнэт ухаарсан юм.Өөрийгөө шоолж бяцхан инээд тодруулаад, тэрнийг сандал дээр нь эргэж тавиад дээш гарлаа.

[✔️] Mr.Unknown K.TH x J.JKTempat cerita menjadi hidup. Temukan sekarang