Chapter-8 Санаад байна

3.6K 345 35
                                    

Жүхёг: хөөе, Нам Хэжү босооч! Амарч амарч ирчхээд өдөржин унтах юм? Босч хоол хий гэж байна гээд миний хөнжлийг сөхчихөөд гарч явахад нь би Нам Жүхёгийг хараасаар арай гэж дээшээ өндийлөө.

Би өглөөний нислэгээр ирсэн байтал энэ нэг тэнэг юм чинь намайг ирсэн цагаас хойш л надад бэлэг авчирсангүй гэж үглээд уурлаад байх юм. Би ээжид нэг ширхэг нүүрний тос, аавд спонж бобтой дотуур аваад ахад юм авах гэж байсан ч миний мөнгө дутчихсан байсан юм. Засс, би сэтгэлгүй дээ биш байхгүй юу! Өөрөө их мөнгө өгчихсөн бол ингэхгүй л байсан шт тийм биз дээ?

Арай гэж түүнийг хараахаа болиод өрөөнөөсөө гартал ах гал тогоонд нэг юм хутгаад зогсож байлаа. Тэгсэн чинь ах намайг харснаа цочиж, гараа зүрхэн дээр тавихад маягтай охин шиг хэмээн янз бүрээр бодоод зогсож байв.

Жүхёг: чи наад үс гэзгээ янзлаач дээ. Эмэгтэй хүн мөн юм уу биш юм уу? гээд миний үсийг бүр арзайлгахад би түүний гарыг толгойноосоо холдуулав.

Нойрмог байгаа намайг заавал сэрээлээ гэсээр аав өрөөнөөсөө гарч ирсэн бол ээж угаалгын өрөөнд цэвэрлэгээ хийгээд байж байсан юм.

Аав өмднийхөө цаадах дотуур хувцасны хэсгийг гаргаж ирээд: аавд нь яг таарлаа, миний охин мэдрэмжтэй шүү гээд хөмсгөө хөдөлгөхөд би тэнэг царай гаргасаар аавтай гараа цохилоо.

Жүхёг над руу муухай хараад: чи ядаж нэгийн үнээр хоёр энэ тэр гэсэн дотуур хувцас аваад ахдаа хамгийн үнэтэйг нь авлаа гээд өгчихөж болох л байсан шт. Чамайг би аавд л ганцхан спонж бобтой дотуур хувцас авч өг гэж өсгөөгүй байх шүү гэчхээд цэхэлзэж байх нь тэр.

Ээж угаалгын өрөөнөөс толгойгоо цухуйлган: за ёстой чи ч өсгөөгүй байх аа. Чи дүүгээ дандаа зоддог байсан биз дээ? Ингээд бүлтрээд байдаг юм золиг чинь гэхэд би ах руу хэлээ гаргав.

Би: та бүлтэрч байгаад унгачихлаа гээд ахыг үгээр идэхэд ах над руу гал далайж, би түүнээс хурдхан зугтсан юм.

Тэгээд ахтай хөөцөлдөж, аав дундаас нь орж ирээд хэсэг ноцолдож байгаад өрөөндөө орж ирэв. Ахын толгойг эргүүлж байгаад өөрөөр нь хоол хийлгүүлэхээр болчихсон. Ах над руу муухай харсаар хоолоо хийхээр гал тогоонд үлдэж, би утсаа оролдсон шигээ орон дээрээ хэвтэж байлаа. Миний ах ч хөөрхөн шүү. Бид хоёр байнга бие биенийгээ идэж, хэт хүндээр хэлсэн бол гэмшээд зүгээр сууж чаддаггүй юм. Нэг нэгэндээ гомдоод байдаг. Ах маань их эрх. Ээжид эрхлээд иштэй чихэр авахуулчихсан орж ирдэг юм.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now