Chapter-15 Чи миний охиныг доромжилсон!

3.3K 305 22
                                    

Хүн бүрийн хүсдэг залууг өөрийн болгосон би түүнээс сугадан олны дундуур алхахдаа хэзээ ч ийм итгэлтэй байсангүй. Бэкхён миний бэлхүүсээр гараа оруулан тэвэрч, хажуугаар зөрөх хүмүүст намайг ойртуулсангүй. Тэгээд тусгайлан зассан ширээний наана очин зогсож эргэн тойрны хүмүүсийг харж тэдний өмссөн даашинз болон үс засалт, нүүр будалтыг нь сонжино. Бэкхён миний урд зогсоод эрүүнээс өргөхөд би яав гэсэн шиг харж байв.

Бэкхён: чи яагаад ийм даашинз өмсөж байгаа юм?

Би: таалагдахгүй байна уу? Энд тайлчих юм уу? гээд инээмсэглэхэд шуудхан уруул дээр үнсэх нь тэр.

Тэр уруулаа салгасны дараагаар би инээгээд: энэ даашинз ч намайг баярлуулж байна шүү

Тэр уруулаа салгасны дараагаар би инээгээд: энэ даашинз ч намайг баярлуулж байна шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бэкхён: дахиад ийм юм өмсөөд үзээрэй. Тэр цагт би чамайг идчихнэ шүү, охин минь!

Оюутнуудын бэлтгэсэн янз бүрийн үзүүлбэр эхэлж тэр дунд манай халуухан, сэкси залуу Каи бүжиглэж олны өмнө тайчсаны дараагаар Бэкхён Каин үзүүлбэрийг бусад залууст үзүүлнэ гээд хорноор инээхийг хараад би түүнийг шооллоо. Каи бидний хажууд ирж зогсоход би Кайн өмссөн хослолыг миний найз залуугийн хослолоос гоё биш юм байна гэж бодов.

Би: Ким Жунин жжан! Одоо найз охинтой болсоон, өнгөрсөн.

Каи: найз охинтой болохгүй ээ, би чамайг найз охиноо болгоно гээд намайг дээрээс доошоо дагуулан харахад би хачин гэгч нь инээлээ.

Бэкхён: хөөе Ким Каи наад нүдээ миний охиноос ав. Найз залуутай охинд юу хэлээд байгаа юм? Яв аа яв, нөгөө хоёроо олж ир!

Каи инээсээр цааш эргэхэд Бэкхён одоо хүртэл Каин араас харсаар амандаа үглэж байх нь тэр. Би түүний хөөрхөнтөж байгааг хараад инээд хүрч тэсэхээ болив. Хааяадаа ингээд хөөрхөн харагдаад байдаг юм.

Бид хөгжим давж ярихыг хичээх агаад одоо бол үнэхээр хүмүүс халаад эхэлчихсэн байлаа. Хаа сайгүй бүжиглэж, гартаа шар айраг бариад бие биетэйгээ ярилцаж байгаа бололтой бүлэг бүлгээрээ тойрон зогсоно. Бэкхён одоог хүртэл миний гарнаас хөтөлсөн байх агаад хөгжмийн хэмнэлд тааруулан толгойгоо хөдөлгөж байв.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now