1-р бүлэг: 10

4.4K 347 19
                                    

"Ингээд л явах гэж байгаа юм уу? Mommy?"

     Түүний хоолой ард минь цуурайтахад би байрандаа таг гацан зогслоо.

Тэр сая mommy гэв үү?

Би сая зөв сонссон уу?

"Т...та үнэхээр хариуцлагагүй хүн юм аа! Ингээд орхиод явж болдог гэж үү?"

     Хэсэг чимээгүй байсны эцэст түүнийг эгдүүтэйгээр ярьж эхлэхэд би түүн рүү эргэж харав.

     Яг л харанхуй хонгилд найдварын жижигхэн оч гялтаганах шиг л болж байна.

     Би түүнийхээ хөөрхөн алаг нүд рүү нь ширтэн зогсоод доод уруулаа зөөлнөөр хазалвал тэр дахин ам нээв.

"Үнэндээ тэр зүйлийг сонсоод би яг л аав, ээж хоёрынхоо өмнө буруутай юм шиг мэдрэгдсэн. Би уурласан. Танд ч гомдсон. Тэгээд... та байхгүй бол сэтгэл амар байх юм шиг санагдсан юм. Аав, ээж хоёргүйгээр би ямар их ганцаардсан гээч? Ямар их уйлсан гэж бодно? Гэхдээ би тэр хоёр намайг амьдрахыг хүсэх байсныг сайн мэддэг учраас хичээж байсан л даа. Тэгтэл нэг өдөр хаанаас ч юм та гараад ирсэн. Эхэндээ төвөгтэй, солиотой хүүхэн байна л гэж бодсон юм. Гэхдээ яагаад ч юм... Хэн нэгэн намайг хайрлаж, халамжилж байгааг мэдрээгүй удсан болохоор зөвшөөрчихсөн. Тантай хамт байх сонирхолтой, тайван, санаа зовох зүйлгүй байсан. Сүүлд бид салчихсан ч гэсэн..."

"Жонгүги~"

"Гэхдээ mommy үргэлж baby boy-ыг аз жаргалтай болгодог байсныг мэдээгүй байж. Mommy байхгүй болохоор baby boy үнэхээр, үнэхээр гунигтай байсан. Бас би зөндөө их санасан----"

     Түүний үгэнд би доош харчхаад сааралтсан хоолойтойгоор хуруугаа оролдонгоо ярих түүн рүү бараг гүйх шахам очин тэврэн авав.

"Миний Жонгүги..."

     Тэгээд галзуу хүн шиг л түүнийг нүүр нүдгүй үнсэж эхлэхэд тэр уйлах шахна.

Эхлээд хагарсан бол одоо буцан нийлж байгаа юм шиг л санагдаж байна.

"Ганцаараа айсан уу? Мм?"

Түүний бэлхүүсээр гараа оруулан тэврээд хамар дээр нь үнсэн асуувал тэр инээмсэглэв.

"Mommy...би танд..."

"Юу гэж? Baby boy хэл л дээ мм?"

Намайг түүний эрүүн дээр үнсэхэд Жонгүг толгой дохиод хоолойгоо засав.

Сандарч байгааг нь хараад байгаарай.

"Би танд хайртай~ "

Тийм ээ... Тийм. Ийм л байх ёстой.

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Where stories live. Discover now