1-р бүлэг: 15

3.7K 337 22
                                    

Mommy
Жонгүги~ Юу хийж байна. Би ирчихлээ.

Baby_boy
Аяга угаах гэж байна.

Mommy
Аяга угаах аа?

Baby_boy
Тийм ээ... Сая ах нартай хамт хоол идээд, аяга угаах дээр газар, тэнгэр гэж тоглосон юм. Тэгсэн чинь би ганцаараа сондгойрчихсон.

Mommy
Тэгвэл угаа даа. Ямархуу хүүхдүүд байна?

Baby_boy
Дандаа ах нар. Ёнжэ хён(GOT7), Даниел хён, Ханбин хён (iKON), Жонни хён (NCT)... Бүгдээрээ их царайлаг юм байна лээ~

Mommy
Аан тийм байх нь ээ..

***

     Өдөр, хоног нэг нэгээрээ ээлжлэн өнгөрсөөр аль хэдийн нэвтрүүлгийн эхний дугаар зурагтаар цацагдахад бэлэн болсон байлаа.

     Сэра ажлын ширээнээсээ арайхийн өндийгөөд зурагтаа асаав. Түүнийг дэрээ тэврэн буйдан дээр тухлахад нэвтрүүлэг эхэллээ. Тайзан дээр алхах эхлэлийг Жонгүг хийдэг учраас Сэра хараад л түүнийг ямар их санаж байгаагаа мэдрэх аж.

     Тэр түүнд саад болохгүйн тулд сүүлийн үед тийм ч их зурвас бичиж, утсаар ярьж чадахгүй байгаа юм.

"Миний Жонгүги...яагаад ийм царайлаг байдаг байна аа?"

     Тэр амандаа бувтначхаад дэрээ чангаар тэврэн зурагтаа ширтэнэ.

     Тайзнаас буусны дараа хүүхдүүдийн ярилцлага гарч ирэхэд Сэра бага зэрэг гайхав. Учир нь тэр энэ ярилцлагыг өгөхөд дэргэд нь байгаагүй юм.

"Уучлаарай... Энэ ярилцлага зурагтаар цацагдах уу?"

    Жонгүгийн дөлгөөхөн хоолой дуулдаж өнөөх ярилцлага авч буй хүн ч толгой дохих аж.

"Mommy би зурагтаар гарч байна~~"

     Түүнийг ийн хэлэхэд тэнд байсан хүмүүс инээлдэж байлаа.

"Авв миний baby boy... ийм хөөрхөн байх гэж..."

     Удалгүй нэвтрүүлэг дуусахад тэр утсаа гаргаж ирээд сайтууд дээр цацагдсан Жонгүгийн танилцуулгыг үзэж эхэллээ.

"Тэр алдартай болох нь ээ."

     Жонгүгийн танилцуулга бичлэгийг хамгийн их хүн үзсэн байх бөгөөд Жон Жонгүг гэх нэр тренд болтлоо олон хүн хайж үзсэн байв.

Mikiii
Хөөе танай хүүхэд чинь гарч ирээд л од болчихлоо шд! Танилцуулга нь youtube-д цацагдсан байна лээ... Үзэж байна уу?

MOMMY AND BABY BOY ||JJK [Completed]Where stories live. Discover now