10. Дурлаж болохгүй

6.4K 900 197
                                    

Хаантай хийсэн анхны зугаалга гайхалтай байлаа. Бага насны минь мөрөөдөл биелэх шиг л болов. Ах бид хоёр бага байхын л эх газарт очиж үзэхийг, эх газраар аялж үзэхийг мөрөөддөг хүүхдүүд байсан. Биелж чадаагүй хүсэл минь эцэст нь ингэж биелэх ёстой байж.

Өрөөндөө инээмсэглэл дүүрэн ороход Дори ор янзлаад зогсож байв.

Дори "дээдэс та хаана байсан юм? таныг ордноор нэг хайгаад олоогүй болохоор санаа зовж байлаа. Бас инээмсэглэлийг чинь харахад сайхан зүйл болсон бололтой" хэмээн яриа эхлүүллээ.

Би "гадуур зугаалж байгаад ирсэн" гэхэд

Дори нэг том харснаа "ордноос нууцаар гараа юу? яаж гарсан юм? цэргүүдэд баригдсан бол яана?" гээд л ар араас нь асуултаар булна.

Би хурдхан толгой сэгсрээд "үгүй дээ би нууцаар гараагүй. Хаан надад нийслэлээ үзүүлсэн юм. Бас энэ хэдийг хар даа" гээд хаалга нээхэд хааны авч явахыг зөвшөөрсөн бяцхан гөлөгнүүд өрөөнд гүйлдэн орж ирлээ.

Дори царай илт хувиран сонин болсноо "хаан гөлөг авч өгөх гэж таныг дагуулж гараа юу? өөр зүйл хийгээгүй биз дээ? та эзэн хаанд дургүй биш үү? яагаад түүнтэй хамт гарсан юм? ахаас чинь булааж авсан өстөн гэдгийг мартаад татагдаад байгаа юм биш биз дээ?" хэмээн асуулаа.

Би Дориг очиж тэврээд "санаа зоволтгүй дээ, хаан бид хоёр ямар харилцаатай хүмүүс билээ дээ ганц өдөр хамт гараад бие биедээ дурлачихгүй. Зүгээр л хаан надад хотоо үзүүлсэн. Эх газартай танилцах миний мөрөөдөл байсныг та мэдэж байгаа шүү дээ. Санаа зоволтгүй за юу би өөрийгөө маш сайн авч явж байгаа" гээд инээмсэглэхэд

Дори "ойлголоо, дахиж ийш тийшээ хаантай явж болохгүй шүү. Түүнд дурлаад ч хэрэггүй. Хамгийн том дайсан чинь гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй"

Би "ойлголоо, хаан өнөөдөр их энгийн байсан л даа гэхдээ би илүү зүйл бодохгүй ээ"

Дори "сайн байна, таны төлөө үргэлж санаа зовох юм. Яваад хоолыг чинь аваад ирье" гэсээр гараад явлаа.

Үргэлж муу зэвүүн үгээр идэж байдаг хаан өнөөдөр хамаагүй эелдэг хөгжилтэй байсан л даа гэхдээ би түүнд тэгж амар итгэх хүн биш. Харин ээжээс минь өөрцгүй Дори л санаа зовоод байх юм. Арга ч үгүй биз дээ би ч бас түүний оронд байсан бол санаа зовох байсан.

===========================

Бас нэгэн шинэ өдөр эхэлж байна. Үргэлж өөрийгөө торонд байгаа мэтээр хардаг над шиг хүнд хаантай хийсэн зугаалга сэтгэлийг минь асар их тайтгаруулсан зүйл байлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]Where stories live. Discover now