12. Эрх чөлөөг нь өг

6.9K 904 138
                                    

Энерги минь тогтворгүй суларсан байсан болохоор болох үгүйд эргэлзэж байсан ч эцэст нь бид чадлаа. Кай сэргэсэн.

Би "болчихлоо" хэмээн сулхан хэлэхэд ах минь үргэлж гаргадаг үл тоосон төрхөө гарган толгой дохилоо.

Кайн нүдний өнгө аажмаар хэвийн байдалдаа орж. Бас бие нь ч бага зэрэг ядарсан харагдана. Толгой нь эргэсэн бололтой толгойгоо даран хэсэг суулаа.

Би "яаж байна? зүгээр үү?"

Кай сулхан инээмсэглээд "тийм ээ зүгээр, би амьд байна" хэмээв.

Би "бид хэн хэн нь их ядарлаа. Одоо хэд хоногтоо биеэ тэнхрүүлэх хэрэгтэй байх"

Кай сая л ахыг минь анзаарав бололтой түүн рүү гайхсан нүдээр харан "Бэкхён" гэж уулга алдав.

Ах минь дээгүүр харсаар "юун даа гайхаад байгаа юм? хүргэн ах чинь байгаа юм биш үү?" гэв.

Кай "зүгээр л чамайг энд байна гэж бодсонгүй. Дүү чинь өвдсөн тухайд би хамааралгүй шүү. Хуримынхаа тухай ярих гээд ороод иртэл тэр ухаан санаа нь балартаад газар унасан байсан тэгээд л" гэхэд нь

Би "мэднэ ээ бид мэдэж байгаа, би бүгдийг харсан" гэхэд

Кай гайхсан янзтай над руу харснаа "юу? чи намайг харсан юм уу? миний талаар" хэмээн асуулаа.

Яагаад ингэж асуусныг мэдэхгүй ч би бага зэрэг гацан "т-тэр бол яг ч чи биш л дээ. Зүгээр л биднийг алах шахсан хүн хэн болохыг харсан. Тэгээд хэн нэгэн надад тусалсан тухай. Гэхдээ энэ өрөөнд чамаас өөр хүн байгаагүй болохоор чамайг гэж бодсон" гэхэд

Кай "аан тийм байх нь. Би өмнө нь хэн нэгэнтэй энергиэ солилцож эсвэл эмчилж үзээгүй тэгээд л сайн болоогүй байх. Өөрөө үхэх шахлаа" гэв.

Би хөнгөн инээмсэглээд "үгүй дээ харин ч сайн болсон. Бас хор хэтэрхий хүчтэй байсан болохоор чиний ихэнх энергийг авчихсан хэрэг"

Кай "тийм байх нь. Гэхдээ намайг яаж сэргээсэн юм?" хэмээн хэдий ойлгосон боловч үнэн үү? гэж батлах гэсэн бололтой ах бид хоёр руу ээлжлэн харна.

Би "чиний хийсэн зүйлийг бид ч бас хийсэн"

Бэкхён "т-тэр нөгөө амийг амиар гэдэг шиг л. . . чи бидэнд тусалсан болохоор бид бас тусалсан юм. Өөр зүйл бодох хэрэггүй одоо гар" гээд зөрүү харлаа.

Кайн нүд томрон "энэ чинь миний ордон"

Бэкхён "миний дүүгийн өрөө"

/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]Where stories live. Discover now