17

6.3K 501 63
                                    

"Өө манай Жонгүг сэрчихсэн үү? Өчигдөр чи хэтэрхий их уугаад тасарчихсан болохоор ах чинь чамайг орхиод явчихсан Тэхён та хоёр-..."

"Эгчээ төвөг удсан бол уучлаарай. Би ингээд явъя даа..."

"Үгүй дээ Жонгүг. Харин ч чи эгчдээ тус боллоо? Наашаа суугаач хамтдаа цай ууцгаая."

"Б-би Тэхёныг гомдоочихсон намайг у-уучилаарай! Тиймээс би ингээд явлаа?"

Жонгүг байдгаараа бөхийсөөр тэднийхээс гаран явав.

"Хүү минь чи зүгээр үү? Сая Жонгүг чамайг орхиод-..."

"Ээжээ гар гуйя!..."

"Тэхён үр минь, битгий уйл даа? Бүх зүйл сайхан болох болно."

"Худлаа ярихаа больж үз! Одоо би чадахгүй нь, яагаад би заавал хараал идсэн түүний араас гүйх ёстой гэж! Дахиж түүний төлөө нулимс урсгахгүй харин ч бүр эсрэгээрээ сайхан амьдрах учраас та санаа зовоод хэрэггүй."

Тэхёны ярианы өнгө огцом өөрчилөгдөж ээж рүүгээ шийдэмгий харцаар харлаа.

"Хонгор минь, юу ч болж байсан би чиний талд байх учраас юунд ч битгий санаа зовоорой? Чиний энэ шийдвэрт баяртай байна. Магадгүй анхнаасаа л Жонгүг чамд заяагдаагүй нэгэн байсан байх."

-

"Залуу минь, юу хийж байгаад ирэв дээ?"

Жонгүгийг гэртээ орж ирсэн даруйд Сокжин гал тогооны өрөөнөөс хашигчих бол тэр ямар ч хариу өгөлгүй явсаар өрөөндөө ороод хаалгаа түгжчихэв.

"Бас юу нь болохоо байчихсан юм бол доо? Уг нь энэ хоёрыг нийлүүлэх гэж чадлаараа хичээж байгаа юмсан..."

Сокжин үгэлсээр тавагтай хоолоо аяглаж эхлэлээ. Удсан ч үгүй хаалганы хонх дуугарахад тэрээр Тэхёныг байгаасай хэмээн гүйхээрээ нэг очив.

"Сайн байна уу? Жонгүг байгаа болов уу?"

Хаалганы цаана түүний төсөөлөөгүй хүн инээмсэглээд зогсож байх нь тэр.

" Өөрөө хэн билээ?"

" Би түүний найз залуу нь байгаа юм аа..."

"Аан нөгөө ягаан гахай-..."

Сокжин өөрийн мэдэлгүй ам алдаж орхилоо.

" Хэн гэнэ ээ?"

" Юу ч биш дээ? Жонгүг өрөөндөө байгаа ороод уулзчих?"

Жимин баярласнаа илэрхийлэн дээшээ гарав. Тэрээр Жонгүгийн өрөөний үүдэнд ирээд нилээн удаан тогшсоны эцэст Жонгүг удаж байж хаалгаа онгойлгох нь тэр.

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗Where stories live. Discover now