pt1: The

2.7K 166 11
                                    

Жонгүк өнөөдөр бараг л арав дахь удаагаа санаа алдаж байгаа нь энэ. Тэр гартаа барьсан хувцасаар дүүрэн чимодан болон үүргэвчтэй цүнхээ дааж ядан алхсаар л. Хэтэрхий удаан алхаснаас болоод одоо хөл нь хөндүүрлэн өвдөх бөгөөд Жонгүк өөрийгөө өнгөрсөн 2 цагын турш зөвхөн нэг л газраа эргэлдээд байгааг хэдий мэдэж байсан ч яаж ч хайгаад тэр хараал идсэн A13р байрыг хайгаад олсонгүй. Арга ядахдаа Намжүүний өрөөнд нь хүргэж өгөх саналаас татгалзсандаа бага зэрэг харамсаж эхэллээ. Уул нь бол Жонгүк хичээл зөвлөгөөний уулзалт гээд завгүй байгаа Намжүүнд жаахан хүүхэд шиг ийш тийшээ хүргүүлж дараа болохыг л хүсээгүй юм.

Ким намжүүн бол энэ их сургуулын сурагчдын зөвлөлийн дарга Жонгүкийн  хамгийн сайн найз , хөрш , төрсөн ахаасаа ч илүү их хүндэлдэг хён нь. Тэр үнэхээр Намжүүний шинэ өрөөнд нь хүргэж өгөх саналыг зөвшөөрөх хэрэгтэй байсан юм. Үгүй бол юу гэж энэ аймшигтай том чимодан үүргэвч хоёртойгоо зууралдаж зовох билээ.

Жонгүк хэсэг зогсож өөрийгөө бага ч болов тайвшруулхаар шийдэхдээ ойролцоох модны хажуу дахь сандал дээр очиж суугаад газрын зургаа гаргаж ирэн уншихыг оролдоно. Ер нь бол тэрээр газрын зургыг дажгүй сайн уншиад ойлгочихдог гэтэл энэ газрын зураг үнэхээр толгой эргүүлмээр, барилагууд нь бүгд хэвлээд тавьчихсан мэт адилхан ядахдаа Жонгүк өөрийгөө яг хаана явааг ч сайн мэдэхгүй байсан тул дахин нэг удаа хүндээр санаа алдан гартаа байх газрын зугыг базаж хаяад урдаа байх чимоданаа хөшигчин нилээн бухидаж байлаа.

"Hey"

Жонгүк сэтгэл гижигдэм бяцхан хоолойг сонсоод толгойгоо өргөн хархад нүд нь гялбах шиг болов. Өмнө нь зогсох энэ эрэгтэй яг л сахиусан тэнгэр мэт. Хөвсгөр яагаан үс , чимхээд авмаар хацар , бумбгар уруул , үзэсгэлэнтэй инээмсэглэл. Тэр эрэгтэйн инээмсэглэл нарнаас ч тод гэрэлтэх бөгөөд инээх үед нь тодрох бяцхан хацрын хонхорхой нь түүнийг улам үзэсгэлэнтэй болгох шиг.

"Хөөх...." Жонгүк өөрөө ч мэдэлгүй амьсгаагаа барьсан байх бөгөөд нүдээ цавчилгүй урдаа байх залууруу гайхширан ширтсээр л байлаа.

"Чамайг урьд нь харж байгаагүй юм байна. Магадгүй чи энд шинэ байх. Бас миний бодлоор чи өрөөгөө олох гэж зүдэрч байгаа юм шиг байна итгэж болно шүү, өнгөрсөн 2 жилийн турш надад ч бас ийм зүйл тохиолдсон. Хэрвээ чи хүсвэл би чамд өрөөгөө олоход чинь тусалая"  Тэр сахиусан тэнгэр ийн хэлэв.

Гэвч Жонгүк сахиусан тэнгэрийн хэлсэн нэг ч үгийг ойлголгүй зүгээр л тэрний хөөрхөн царайг ширтэж хөг аялгуу шиг сайхан хоолойг нь сонсох аж.

 - Дахин эхлэе - [Completed]Where stories live. Discover now