Chapter 21: Ending

1K 138 38
                                    

"Ноён Ким , удаан хүлээлгэсэнд уучлаарай" эмч сандалаа татан өмнө нь суухад Жиминий сэтгэл түгшиж эхэллээ. Тэрээр хэд хоногын турш бөөлжиж, огиулан  амттай юманд шунаглах хь ихсэж сэтгэл санааны хувьд ч тэр тогтворгүй байсанд зовинон эмчид үзүүлэхээр шийдсэн нь энэ. Яг одоо маш олон зүйлс түүний толгойд бодогдоно, хамгийн чухал нь хэрвээ хүнд өвчин тусчихсан бол яах вэ? Тэгвэл Минжүүн яах юм болж байна? Жимин өөрийнхөө энэ бодлоос үхтлээ айж байлаа.

"Баяр хүргэе! Та найман долоо хоногтой жирэмсэн юм байна" эмч Жиминрүү инээмсэглэсээр хэлэв.

"............Яаж—юу?" Жиминий ам ангайж орхив. Яаж хүлээж авахаа мэдсэнгүй. Тэр гараа удаанаар явуулсаар гэдсэн дээрээ тавих бөгөөд ямар ч царайны хувиралгүйгээр хана ширтэж эмчийн хэлж байгаа үгс түүний нэг чихээр ороод нөгөө чихээр гарч байлаа.

Эмнэлэгээс гарч ирсэний дараа түүний бодол бүхэлдээ харанхуйлж юу хийх хаашаа явахаа ч мэдэхгүй самгардан зам дагуу алхасаар нэг л мэдэхэд Намжүүний булшны дэргэд ирчихсэн байв. Тэнд, Жимин өвдөг дээрээ сөхрөн суугаад аргагүйн эрхэнд эхэр татан уйлах бөгөөд амандаа байн байн 'уучлаарай—уучлаарай' гэх нь бүдэгхэн сонсогдоно.

Зогсолтгүй уйлсаны эцэст тэр арай хийн тайвшираад Намжүүний зураглуу нулимас дүүрэн нүдээр ширтэх аж. Жимин түүнийг маш их санасан.

"Хён .... Минжүүн зөндөө том болсон. Тэр одоо сандал тавилгүй угаалтуурт хүрч чаддаг тийм өндөр надад тусалж чадахаар том хүү болчихсон, юу гээч бодоод байсан чинь их удчихаж , хүүг авч ирэхгүй байгаад уучлаарай"

"Би—би энийг таньд яаж хэлэхээ мэдэхгүй байна...гэхдээ хэлэх ёстой. Н-намайг уучлаарай хён би таныг хуурчихсан...хён амлья би таныг хайрлахаа хэзээ ч болиогүй шүү! Гэхдээ....хён би-би жирэмсэн....  Жонгүкийн хүүхэд. Гэхдээ Жонгүк удахгүй хайртай бүсгүйтэйгээ гэрлэх гэж байгаа" Жиминий үзэсгэлэнтэй нүднээс дахин нулимас асгарч эхэллээ.

"Хён би айгаад байна...Жонгүкд хайртай болчихсон болохоор аймар байна....би таныг Жонгүк сүйт бүсгүйгээ хуурчихсан гэх бодол намайг бүр ч их айлгаад тайван суулгахгүй нь. Наүн үнэхээр хайр татам , хён. Би сэтгэлийг нь шархлуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Гэхдээ хён, Жонгүкийн хүүхдийг тээчихээд баярлаад байгаа маань буруу байх тийм үү?" Жимин барагдашгүй их нулимасаа гараараа арчих аж.

"Би одоо яавал дээр вэ хён? Б-би түүнийг тавьж явуулахад бэлэн байсан. Гэхдээ хувь тавилан намайг тэгэхийг зөвшөөрөхгүй бололтой....одоо би түүнтэй хамт баймаар байна, яагаад гэвэл би хайртай болчихсон. Гэхдээ дахиад л айгаад байна. Надад аймшигтай байна хён....."

 - Дахин эхлэе - [Completed]Where stories live. Discover now