Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.
🌉
K
Гэнэт зугтахыг маш ихээр хүсэв.
Хаашаа ч хамаагүй газрыг гаваар ороод алга болохыг хүснэ.
Хөл минь хаалга руу зүглэн удалгүй би цас хаялах өвөлтэй тулгарлаа.
Хүйтэн.
Тэгээд замын эсрэг харагдах цэцэрлэг рүү гүйв. Чамайг анх харсан усан ориглуурын хажууд ирээд амьсгаа даран зогслоо.
"Жонгүг надад ярих боломж олгооч."
Биеэрээ цэхлэн чам руу харан зогсов. Гэхдээ нүд рүү чинь харсангүй.
"Намайг хар Жонгүг, миний нүд рүү хар!"
Юу юугүй урсах нь уу гэлтэй чиний нулимстай нүд.
"Санаж байна уу? Бидний хамтдаа угтсан анхны зул сараар юу гэж хэлж байснаа? "
Тийм ээ, санаж байна...
"Бидний зүрх сэтгэл ярилцахгүй байсан ч нэгнийгээ сонсдог гэж... Жонгүг миний нүд рүү хараад дотроо хашхичин байгаа намайг сонсооч... Аврал эрэн уучлалт хүсэх өрөвдөлтэй намайг сонсооч.... гуйя намайг авраач...
...Уучлаарай хайрт минь... Хэн нэгэн нь үзэн ядаж аль эсвэл биднийг гэм нүгэлтэн гэж дуудсан ч тогтон байгаа бидний хэмнэлийг бүү дэвслээч."
Өвдөг сөгдөн өршөөл эрж байгаа чамд хатуурхах зориг байхгүй учраас гараас чинь татан босголоо.
Орчлон дээрх юунаас ч илүү дулаахан чинийхээ энгэрт шигдээд дотор орших бүхнээ нулимс болгон гадагшлууллаа.
Энэ цээж яагаад ийм дулаахан, яагаад ийм аюулгүй байдаг юм?
Яагаад ийм уйлахад хамгийн тохиромжтой газар байдаг юм.
"Би чамайг ямар их санасан гээч. Ороод ирээсэй гэж яасан их мөрөөдсөн гээч"
"Би ч гэсэн чамайг маш их бүр эд эс болгоноороо санасан. Бас тэр ямар цэцэг байсан бэ? Яагаав чам шиг үзэсгэлэнтэй."
"Алтанзул мангархан минь"
"Бас надад юу болсныг яриач"
\30 шүү Риби нараа ❤
STAI LEGGENDO
•That Day•||TaeKook\Completed\
Storie breviЧамайг алдана гэдгээ мэдсэн тэр өдөр started:2020:01:16 end: ship: vkook/taekook
