004

642 57 18
                                    

      Энэ байдалтай эвлэрэх ёстой гэж үү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

      Энэ байдалтай эвлэрэх ёстой гэж үү........?

Ийм зүйл болно гэж хэзээ ч санасангүй. Аав минь бараг л намайг зарчихсан бололтой......

Энэ шөнө би унтаж чадсангүй. Яаж ч унтах билээ дээ. Хүйтэн хөндий, нам гүм чөтгөрийн мэт харш дотор.....
Хэдий олон үйлчлэгч энүүгээр тэрүүгээр холхих боловч чимээ гаргах нэг ч хүн алга. Хэн ч байхгүй юм шиг орчин. Түүнээс гадна танхим бүрт байрлах шалнаас тааз хүрсэн том цонхнуудыг зузаан хүрэн хөшгөөр халхлан нарны өчүүхэн ч тусгал үл харагдуулна. Энэ уйтгартай мөн аймшигтай газрын аль нэг өрөөнд ганцаар бүгэн өвдгөө тэврэн суух
би үе үехэн хаалга руу харан айдас хүйдэс гээчийг мэдрэх шиг..... Хэдэн ч цаг, минут, секундын дараа тэр харгис хүн орж ирж магадгүй гэх айдас миний зүрхийг үхүүлж, нуруугаар хар хөлс цутгах нь цаазлуулах гэж байгаа гэмтэн мэт мэдрэмжийг надад өгнө.
Гэнэтхэн хаалганы чяхрах дуу гарахад би цочин дээш харвал надад хоол авчирч өгдөг хөгшин үйлчлэгч байх нь тэр. Миний дэргэд нөгөөх хоолнуудаа жижигхэн ширээн дээр өрөн тавих түүнд хандан "Хатагтай та надад туслаач дээ. Тэр 3хоног энд ирээгүй. Намайг энэ байшингаас л гаргаад өг. Би бусдыг нь өөрөө шийдэж чадна. Та нараас намайг асуувал зүгээр л "мэдэхгүй"
гээд хариулчих"
Хөгшин үйлчлэгч энэ 3 хоногт надтай нэг ч үг солиогүй боловч энэ удаа дуугарахаар шийдсэн бололтой хоолойгоо засан
"Авхай та эндээс гарах боломжгүй. Бид үнэхээр чадахгүй. Энэ харшаас гарлаа гээд та түүнийг уурлуулахаас биш хажуунаас нь холдох боломж байхгүйг та ойлгох хэрэгтэй......."
Тэр ийн хэлэхэд нүдэнд минь нулимс цийлэгнэн "Эгчээ би таны охиноос ялгаагүй шүү дээ. Миний оронд хүүхэд чинь байвал та ингэж хэлж чадна гэж үү?" хоолой минь зангиран хэлэхэд үйлчлэгч эгч санаа алдан "Мэрри авхай таныг би охин шигээ бодоод л үүнийг хэлж байна. Та эндээс зугтах гэвэл тэр таныг алж л орхино. Таны л төлөө хэлсэн үгс....
хэмээн хэлээд хаалгаар гарч одов.
Надад хоол идэх хүсэл алга учир ширээг өөрөөсөө түлхэн зузаан хөшгөөр хаагдсан цонхны зүг алхав.
Хамбан хөшгийг багахан нээхэд нарны хурц гэрэл нүдийг минь гялбуулан хөшгийг хаав.
Дахиад л хаалга онгойход Жексон ширүүн харцаар намайг харан зогсов.
Жексон "Энд хөшиг нээх хориотой. Бас яагаад зугтах гээд байгаа юм. Би чамл хэлсэн эндээс зугтах боломжгүй. Чи үйлчлэгчийг ятгаад эндээс гарах боломжтой боллоо гэхэд ардаа үлдэж буй энэ хөгшин хатагтайг яа гэх гээв!!!! Тэр гурван хүүхэд, 2зээтэй. Чамайг зугтаалгавал Жимин мэдсэн даруйдаа түүнийг бас үр хүүхдүүдтйг хайр найргүй алж хаяна. Эцэст нь чи буцаад л хүрээл ирнэ. Чи ийм зүйл хийж чадах юм уу!!!!!"
Түүнийг ийн хэлэхэд би толгойгоо гудайлган шал ширтэв.
Үнэхээр л үйлчлэгч эгчийг мэдвэл Жимин гэгч тэднийг алж орхих байх. Хэрвээ би буцаад энэ харанхуй харшид хүрээд ирвэл тэр бүх хүний амь дэмий үрэгдсэн хэрэг болно. Би үнэхээр хувиа хичээсэн бололтой.
Жексон санаа алдаад "Дахиж ийм зүйл давтахгүй байхыг хүсье. Удахгүй Жимин ирнэ. Түүний өөдөөс сөргөөх хэрэггүй чи түүнийг яаж ч чадахгүй....." хаалга хаахад нь би орон дээр тэрийн хэвтээд хамаг байдгаараа цурхиран уйлж эхлэв.

Хэдэн цаг ч уйлсанаа мэдэх юм алга.....гарандаа нүүрээ даран суухад минь хэн нэгэн толгойд минь хүрэх мэдрэгдэн дээш өндийвөл нөгөөх Жимин гэгч!
Би түүнээс айн чичигнэхэд тэр
"Надаас айж байгаа л бол миний аясаар бай. Намайг эсэргүүцээд чи хэзээ ч ялахгүй" гэж шивнэх шахам хэлчихээд гараад явчихав.
Би үнэхээр эвлэрэх ёстой юм гэж үү........?





🌹Ethereal🌹

Сайн уу? Вотэ, сэтээ өгөөрэй. Хамгийн чухал нь сэт. Та нарын мэдрэмжийг би түүгээр л мэдрэнэ шүү дээ. Миний эрч хүч авах ганц арга бол сэтгэгдэл❤
love u all💜💖
follow me

Хэрэгтэн ||Pjm||Where stories live. Discover now