005

605 56 13
                                    

                          МИНИЙ ТАМ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                          МИНИЙ ТАМ

Одоо л там минь эхлэж байх шиг байна тийм үү????

...Дахиад нэг хоног өнгөрлөө. Би энд ирээд 4 хонолоо гэсэн үг. Өглөө, өдөр, орой нөгөөх л хөгшин үйлчлэгч эгч надад хоол авчирч өгнө. Бусад өдрийн л адил би хоолыг нь буцаана.
Үйлчлэгч "Авхай та хоол идэхгүйгээр ингэж удаан явбал тамир тэнхээгүй болно. Өөрийгөө зовоолоо гээд эзэн таныг эндээс явуулчихгүй шүү дээ....."
Би цөхөрсөн хоолойгоор "Та миний оронд байсан бол амьдрахыг хүснэ гэж үү......?"
Үйлчлэгч эгч дуугүй л санаа алдан хоол зассан ширээг аван өрөөнөөс гарав.
Би нөгөө л нэг буландаа нөгөө л нэг айдастайгаа нөхөрлөн сууна.
Өдрийн тал өнгөрөхөд надад нэг ч өөрчлөлт гарсангүй......
Жимин гэгч байнга л гэртээ байдаггүйгээс хойш энэ өрөөнөөс гарч үзэх сонирхолдоо хөтлөгдөн чимээгүйхэн ганцаардал дүүрэн өрөөнөөс гарав.

Энэ харш баян тансагийн дээд юм. Болор унжлагат том гэрлийн бүрхүүлүүд, хананаас тааз хүрсэн том том цонх, алт мөнгөн эдлэлүүд гээд гоё чамин зүйлсээр дүүрэн байх ч цаанаасаа л нуруунаас хүйт даамаар санагдана. Мэдээж шүү дээ. Хичнээн тансаг байсан ч бүхий л өрөө нь харанхуй мөн хэлгүй мэт хэнтэй ч нэг ч үг үл дуугарах үйлчлэгчид, аймшигт эзэн нь гээд бүхий л зүйл нь тэднээс болж хүйтэн хөндий мэдрэмжийг агуулна. Хэчнээн баян тансаг байлаа гээд тэр бүхэн нь хүнийг аз жаргалтай болгохгүй. Баян тансаг гэрт ганцаардал дунд амьдрах, умгар жижигхэн байшинд өөрийн хайртай хүмүүстэйгээ инээлдэн амьдрах хоёрын аз жаргалтай байх сонголт нь аз жаргал тай байж инээх нь шүү дээ. Энэ мөчүүд л хүний хамгийн үнэ цэнэтэй дурсамжууд...
Өрөө бүрийг онгойлгон харж явахад нэг л хэвийн харанхуй орчныг агуулсаар байсан нь сонирхол төрүүлсэнгүй. Эцэст нь ганц л хаалга үлдлээ......
Тэр хаалга бусдаасаа онцгой ....Өмнө нь үзсэн бүх өрөөний хаалга бор эсвэл хар өнгөтэй байсан тэгтэл энэ өрөөнийх ганцаар цав цагаан байх нь сонирхолыг минь татна.
Хаалганы алтлаг шар бариулыг доош татан өрөө рүү шагайтал нүд гялбам их гэрэл байх нь тэр. Гэрэлд нүд минь дасах гэж нилээн удав. Харанхуйд их байснаас болсон байх.
Нүд минь дасаж эхлэхэд аажуухнаар дээш өндийн орчноо ажиглав. Болор унжлагат гурван том гэрлийн бүрхүүл орчныг нарнаас хурц гэрэлтүүлнэ. Цагаан ханыг дүүргэсэн том алт, мөнгөн сийлбэрээр жаазалсан эрэгтэй эмэгтэй хүний уран зураг байх юм.
Эмэгтэйн зургийг алтан сийлбэртэй жаазаар жаазалсан байв. Эмэгтэйн алтан шаргал үс шалаар нэг унжих зураглалыг үнэхээр бодит мэт дүрсэлжээ. Урсах гол горхи мэт түүний үсийг дагуулан царай руу нь харахад бага зэргийн мишээлт байх боловч энэ нь миний нүдэнд хуурамч харагдах юм. Нимгэн улаан уруул нь дээш өндийсөн байх ч нүдэнд нь баяр баясал байхгүй энэ эмэгтэй үнэхээр үзэсгэлэнтэй юм. Яг л үлгэрт гардгаар үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэн гоогийн туйл юм.
/нүүрийг нь март2/

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 20, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хэрэгтэн ||Pjm||Where stories live. Discover now