II хэсэг

8 3 1
                                    


        Тэр өдөр жирийн л нэг 7-р сарын 9-н байсан аж. Нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж байв. Усан хулгана болтлоо хөлөрч, зунгааралдсан Санаа ярвайсаар далайн ойролцоох жижигхэн амралтын газарт гэр бүлийн хамт ирсэн билээ. Ирээд шууд л усанд орж хувцсаа солив. Хөгжим сонсох гэтэл утасных нь цэнэг дуусаж, бас дээр нь цахилгаан тасарсан байжээ. Үхтэлээ бачимдан уурлаж, хагас цаг гаруй гоншигоносны эцэст сая нэг тайвширч далай руу явсан юм. Нэг бор толгой даваад л их ус үзэгдэн, ингэсэн даруйд түүний сэтгэл хөдөлж, хурдлан хурдалсаар эрэг дээр ирэв ээ. Санаа чийгтэй элсэн дээр хэнэг ч үгүй суугаад нүдээ анин салхийг мэдрэв. Хацрыг нь үнсэх задгай салхи олон зүйлийг бодогдуулна. Түүний бодлыг таслан хэн нэгэн хойноос нь "Хөөе" гэлээ. Цочин эргэж харвал нэгэн дөлгөөн царайтай, нас чацуу байрын хүү:
- Та өөр газар очоод суучихаж болох уу? гэв. Санаа хариуд нь:
- Уучлаарай. Би ч бас энд суумаар байгаа юмсан.
- За тэгвэл хоёулаа зэрэгцээд суух нь дээ.
Санаа түүний хажууд очиж суув. Хоёул дув дуугүй давалгаан чимээг сонсон байвай. Хэчнээн удсан юм бүү мэд нэлээд хугацааны дараа хүү "Далай хэн нэгнийг нэхээд байх шиг сонсогддоггүй юу?" гэв. Санаа энэ тухай бодож байсангүй. Тиймээс хариуд нь " Мэдэхгүй юм даа. Надад бол цус л үнэртээд байдаг. Энэ далай хэчнээн хүн залгисныг мэдэхгүй ч цус шиг л зүйл үнэртдэг." Санаа чих тавин далайг сонсов. Урьд нь юуг ч ингэж хичээн сонсож байсангүй тэрээр.

 Урьд нь юуг ч ингэж хичээн сонсож байсангүй тэрээр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний багад гэрт нь олон янзын дун байдаг байлаа. Амсарт нь чихээ наагаад сонсвол хачин хөндий, нууцлаг чимээ сонсогддог байсан юм. Гайхаж ядсан Санаа ээжээсээ асуухад далайн чимээ гэдэг байв. Үүнд нь ч итгэдэг байсан тэрээр сая л худлааг нь ойлгожээ. Учир нь дунгаас гардаг дуу хэзээ ч хэн нэгнийг нэхдэггүй билээ. Хүүд энэ тухайгаа ярив. Ингэснээр тэр хоёрын эцэс төгсгөлгүй мэт урт яриа эхэлсэн юм.

    Тэд далайн гүнд юу байдаг талаар, эртний домог амьтдын тухай болон зөв хооллолтын талаар ч ярилцав. Үнэндээ хүү нэг их юм яриагүй билээ. Түүнийг  Өнө мөнх гэдэг бөгөөд Санаагаас нэг ах, далайд их хайртайгаа л хэлсэн юм. Санаа түүнийг инээлгэж, инээх бүрт нь зүрхэнд нь одод түгж байлаа. Санаа өмнө нь хэзээ ч ийм жаргалтай байсангүй. Өнө мөнх ихэнхдээ түүний нүд рүү эгцлэн ширтэж, хааяахан харцаа салгаж далайг гунигтайяа харж байлаа. Санаа амаа чилтэл ярив. Тэр орой болсныг сая л анзаарч, ингээд салах болсон юм. Тэгтэл Өнө мөнх "Битгий яв" гэсэн билээ. "Миний хажууд жаахан байгаач". Үүнийг дуулсан охины нүүр халуу шатав. Үлдэхийг юу юунаас илүү хүсэж байсан ч үнэндээ аав ээжээсээ айдаг тул явах хэрэгтэй байлаа.
- Надтай дахиж уулзахгүй гэвэл чи үлдэх байсан уу?
- Тийм. Надад тантай ярилцах үнэхээр таалагдсан.
- Тэгвэл дахиад жаахан далайг ширтье тэгэх үү?
- Хоёулаа дахиад уулзана аа. Санаа түүний утасны дугаарыг бичиж авав. Тэгээд л тэр хоёр саллаа. Зүгээр л гараа даллаад, баяртай гээд. Энэ бол дахиад уулзана гэдэгтээ бат итгэсэн хүний салалт байв. Гэвч үнэндээ тэд хэзээ ч уулзахгүй. Тэдний зам хэсэг зуур огтлолцчихоод дахиж нийлээгүй билээ. Хэдэн долоо хоногийн дараа Санаа зориг гарган утас руу нь залгаж, нэгэн эмэгтэйн ядарсан хоолойг сонсохдоо тэрээр мэдсэн юм. Өнө мөнх тэр орой, 7-р сарын 9-ний байдаг л нэг намуухан орой далайд живж амиа хорлосон билээ. Санаа балмагдаж, үнэндээ юу болсныг ойлгохгүй байв. Тэр зүв зүгээр л харагдаж байсан. Нар жаргах үеэр хотын гудманд цурхиран уйлж байгаа Санааг ч хүмүүс ойлгохгүй байв. Ерөөс бидэнд ойлгодоггүй зүйл гэж өчнөөн бий. Үргэлж инээдэг хүний нүдэн дэх гуниг, нулимсаа үзүүлдэггүй нэгний норсон дэр, үнэ цэнэтэй зүйлээ алдсан сэтгэл, үргэлж хичээдэг ч амжилтад хүрээгүй шантралыг, аль эсвэл амжилттай хүний нууцхан тарчлааныг бид ойлгодоггүй хэвээр.
     Санаа уйлахаа больж чадсангүй. Шаналж, харуусаж, бас их айсан түүний гашуун нулимс хацрыг нь даган урссаар. Тэр орой Санаа хамтдаа жаахан байсан бол Өнө Мөнх амиа хорлохгүй байх байсан гэх бодлоосоо айж байлаа.
     Санаа дүлий болохыг хүснэ. Таг дүлий болохыг юу юунаас илүүтэй хүсч байв. Учир нь түүний чихэнд далай сонсогдоод эхэлсэн юм. Хэн нэгнийг нэхсэн шуналтай чимээ түүнийг байж суухын аргагүй болгов.

 
       Тэртээ далайн голд нэгэн халим жаргалтайяа сэлж, тэртээ далайн эрэг дээр нэгэн дүлий эмэгтэй гунигтайяа усыг ширтэнэ.

         Төгсөв.

         Төгсөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 19, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Далайн амьтанWhere stories live. Discover now