15. "Уулзалт"

1.1K 182 32
                                    

Жонгүг жолооч ахыг аль болох хурдан явахыг гуйсаар онгоцны буудал дээр ирсэн даруйдаа Тэхёны буух хэсэг рүү гүйлээ. Хөл хөдөлгөөн ихтэй байх болов уу гэж бодсон ч харин ч эсрэгээрээ нам жим, ганц хоёр хүн уйлалдаг сууна. Онгоц буусан үгүйг ажилтан дээр очин асуувал настайвтар эр түүнд онгоц осолдсон, дотор нь суусан хүмүүс одоогоор амьд үгүй нь мэдэгдэхгүй байгаа талаар хэллээ.

Жонгүг толгой сэгсрэн урсах нулимсаа арчлаа. Тэгээд ажилтнаас худлаа гэж хэлэхийг гуйн газар сөхрөн суухад настай эр хяслантайгаар гаслан Жонгүгийн нуруун дээр зөөлөн зөөлөн товшино.

Одоо л хүмүүс яагаад уйлалдаад, яагаад ийм тогтуун байдалд автаад байгааг ойлгож байлаа. Онгоцны тухай дахин дахин бодох тусам хоолой нь улам чангарч, байж суух газраа олохгүй хөрвөөнө. Гэнэт түүний мөрийг хэн нэгэн товшоод их л гүйсэн бололтой амьсгаадан

"Э-энэ, өглөө Тэхёноос чинь ирсэн шуудан. Зам түгжрээд наашаа гүйлээ."

Зөөгч залуу бүр хормогчтойгоо явж байх агаад Жонгүгийн уйлсан байхыг харан санаа алдаад

"Ийм үзэсгэлэнтэй нүдээрээ битгий уйл. Чамайг хүний хүн гэж бодоход л сэтгэл өвдөөд байхад уйлаад байхаар чинь бүр хэцүү байна." хэмээлээ.

Жонгүг түүний яриаг сайн ойлгосонгүй шууданг хараад зөөгч залууг тэврэн ямар их баярласнаа, энэ баярт мэдээг дамжуулж өгсөн баатар нь гэдгээ хэлээд хацар дээр нь үнсэн цааш гүйлээ. Тэр ажилтнаас DL-270 аль хэсэгт буух талаар асуун онгоцны буудлын эсрэг тал руу зүглэв.

Түүнийг ирэхэд онгоц хараахан газардаагүй байлаа.

'

Тэхён онгоц буухаас гучин минутын өмнө хамаг юмаа бэлдэж тавьчхаад, газардаж байна гэх дохиогоор л үсрээд буучихмаар санагдаж байлаа. Бүрэн газардаж зогсоход бүсээ тайлан суудлаасаа суга үсрэн тээшээ чирээд хамгийн түрүүнд онгоцноос буун хонгилоор гүйх шахам явсаар онгоцны буудалд орж ирэв. Нүдээ гүйлгэн Жонгүгийг хайвал сая л тайвширсан бололтой доош харан сууна. Тэр бодитоороо илүү үзэсгэлэнтэй юм. Зурган дээрхээсээ хэдэн сая дахин илүү халуухан биетэй, урт үс нь дэндүү гэмээр гялтганах нүдтэй нь төгс зохицно.

Тэхён тээшээ тэр чигт нь орхиод Жонгүг дээр очин урд нь сөхөрч суугаад нулимсыг нь арчлаа. Тэгээд инээмсэглэхэд Жонгүг түүнийг тэврэн авав.

"Ямар их айсныг минь чи төсөөлөгчгүй дээ."

"Намайг байхгүй байхад битгий уйл гэж хэлээ биздээ."

Жонгүг тайвшрах хүртлээ Тэхёны мөрийг налан хэсэг суугаад тэд ярилцсаны эцэст Тэхёны захиалсан буудал руу явахаар болов. Мэдээж тэр нь ч дээр. Хэрвээ Жонгүгийн байгаа буудал руу очвол Жэхён, Югём хоёр яг тайван байлгаач.

---

Жонгүг Тэхён хоёр өрөөндөө орж ирсэн дариудаа ус ууцгаан ямар их цангаснаа гайхацгаах аж.

"Би шүршүүрт орчихоод ирье" Жонгүг угаалгын өрөө рүү орохоосоо өмнө ийн хэлэхэд Тэхён толгой дохиод тээшнээсээ түүнд авсан ногоон хайрцагтай бэлгээ гарган тавилаа.

Шүршүүрийн дуу сонсогдоод нэлээн удсаны эцэст Тэхён түүнийг харах асар их хүсэлдээ автан угаалгын өрөөний хаалгаар шагайв. Тэгээд бушуухан холдоод халуу дүүгэх нүүрээ сэвэн орон дээр суухдаа хувцсаа эхнээс нь тайлж эхлэв. Тэр ч Тэхёны төсөөллөөс хамаагүй халуухан юм.

Халаадтай суух Тэхёныг харсан Жонгүг их л маягтайгаар инээмсэглэн

"Харсан шүү! Шагайсныг чинь." гэхэд Тэхён шүдээ ярзайлган инээмсэглээд нүдээ гараараа дарав.

"Намайг тэгж их хүсээ юу?"

"Их гэдгээс ч илүү их"

Жонгүг халаадаа тайлан газар хаяад Тэхёны зүг алхлаа.

|Ахх энэ хоёр уулзсанд би маш их баяртай байна.

•ICQ•||Taekook\Completed\ Where stories live. Discover now