8. Don't play with me

1.5K 191 24
                                    

Шаргал навчис энд тэндгүй хөглөрөх нь намар цаг хэдийн ирчихснийг гэрчлэх мэт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шаргал навчис энд тэндгүй хөглөрөх нь намар цаг хэдийн ирчихснийг гэрчлэх мэт. Өмнө нь газар уначихсан байгаа навчис дээр гишгэлэн гүйх сайхан санагддаг байсан ч одоо тэгэж санагдахаа нэгэнт больж дээ.

Бодол дундаа төөрч, гунигт автахдаа хүүхэд насаа хэдийн гээчихсэн байж. Өчүүхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, баясдаг байсан хүүхэд нас минь мэдэхээс минь өмнө минийх байхаа больчихсон байна. Тоглоомоо булаалгачихлаа л шаналдаг байснаас биш тооцоолж чадаагүй хайраас болж эмтэрч орхино гэж төсөөлдөггүй байж.

Цаг хугацаа урсан өнгөрсөөр л, харин тэр дунд би гацаад үлдчихсэн юм шиг л санагдана. Урсан өнгөрөх өдөр хоногууд ямар ч утга учиргүй санагдах агаад амьсгаа авах минь хүртэл давчидмаар санагдахыг нь яана. Ганцхан хүн л оюун бодолд эргэлдэж, түүний оршихуйг мэдэхийг, мэдрэхийг туйлын их хүслэнд автана.

Гунигтай ч юм аа даа. Учраад, уулзаад, дасаад дараа нь сална гэдэг гунигтай юм. Хэтэрхий их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн хэрнээ чи бид хоёр болохгүй юм байна гээд холдоно гэдэг яасан ч гаслантай хэрэг вэ.

Өнгөрүүлсэн дурсамж бүрийн хэлтэрхийгээр, уруулыг нь амталсан хором бүрийн тоогоор түүнийг санагалзана. Түүний оршихуй л намайг бүрэн бүтэн болгож байсан зүйл аятай л түүнийг туйлын ихээр санана. Гэвч түүн рүү буцаж очих зориг надад үлдээгүй байлаа.

Тэрхэн үедээ "бид" гэсэн харилцааг бодохын оронд өөр зүйл бодчихсон учраас, найзуудтайгаа танилцуулах гэж байхад нь салцгаая гэж хэлчихсэн учраас түүн рүү залгах, уулзах ч зориг зүрх алга.

Салцгаая гэж хэлснээс хойш Сынхүн над руу залгаж, зурвас бичиж төвөг удаагүй. Тэр бусад залуус шиг яагаад салах болсныг минь асууж, араас минь хөөцөлдөж, үлдэхийг гуйгаад байхаар хүн биш байлаа. Тиймдээ ч би түүнээс элдвийн зүйлийг хүлээсэнгүй.

Түүнээс л холдчихвол, өөрийнхөө сэтгэлийг үгүйсгэчихвэл л бүх зүйл дуусчих байх гэж байсан ч үгүй байж. Өмнөхөөсөө илүү олон удаа бодож, өдөрт хэдэн арван удаа хаягийг нь шалгана. Шинэ зураг оруулах бүрт нь сэтгэгдэл бичсэн охидуудын хаягийг орж шалгаж, Сынхүн тэднийг дагасан эсэхийг хүртэл үзнэ.

The beautiful and the damned 2: LoverWhere stories live. Discover now