10. His ride or die chick

1.3K 152 69
                                    




"Надад чамтай тоглох хүсэл алга" хэмээн хэлэхэд Сынхүн над руу харан ёжтой нь аргагүй инээх нь тэр. Энэ тэнэг инээдийг нь санасан байна. Тэр намайг хүчтэй гэгч нь хананд шахан, үсээр минь оролдож байснаа уруулыг минь зөөлнөөр илбэх аж.

Хэзээд л би түүнийх байсан мэт, байсаар ч байх мэт...

Ямар гээчийн хайрын хараал шүгэлчихсэн гэдгийг нь мэдэхгүй байгаа ч би түүнд илүүлээд л байхыг хүсэж байлаа. Эцэст нь түүнийг үргэлж санаж, мөрөөддөг доторх хүн минь ил гараад ирэх шив дээ. Мартах гэж хичээсэн хэдэн сарын минь хичээл зүтгэл хормын дотор л сүйрчих гэж.

"Худалч" тэр над руу цоо ширтэнгээ ийн хэлэв.

"Намайг санаад үхэх гэж байсан чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна. Бардам зандаа л дийлдэж байгаа болохоос биш яг одоо эндээс хамтдаа гарахыг хүсэж байгаа биз дээ? Хамт байхыг хүсэж байгаа үгүйгээ хэл л дээ. Надтай хамт баймаар байна уу?" хэмээн түүнийг хэлэхэд би яахаа мэдэхээ больчихлоо.

Түүний хэлсэн үгс, түүний харц, түүний хоолой гээд түүний гэсэн бүхэн надад ховс шиг л үйлчилж байлаа. Өнгөрсөн бүхнийг мартаад, зөвхөн түүнийх л байхыг зүрх минь хүснэ. Харин тархи минь энэ бүхнийг үгүйсгэж, болохгүй гэдгийг нь байн байн сануулна. Эцсийн эцэст шархлаад үлдэх хүн нь чи өөрөө шүү дээ хэмээн зөөлөн шивнэнэ. Гэхдээ ямар хамаатай гэж, чи хэнтэй ч хамт байсан шархлах учраас түүнийг сонго хэмээн зүрх минь хариулна. Тархин дотор минь дайн болж байхад тэр над руу тайван гэгч ширтсэн хэвээр л байх ажээ.

"Алив ээ, Жина. Надаас өөр залуу уйтгартай байгаа биз дээ? Үгүй гэж үү? Надад хайртай гэдгээ үгүйсгэх хэрэг байхгүй шүү дээ. Шийдвэрээ гаргаад, үлдсэнг нь хувь тавиланд даатгаад үлдээ л дээ" гэсээр түүнийг ахин шивнэхэд, би сонголтоо хийж орхилоо.

Ахиад нэг л удаа.

Ганцхан удаа л оролдоод үзье.

Ахиад уйлж, ахиад шархалсан ч яахав. Түүнтэй л хамт байна гэвэл би юуг ч хийсэн чадахаар байв. Учир нь тэр миний зовлон байхад би дуртай.

Түүний нүд рүү зоригтой гэгч нь харан, толгойгоо дохиход тэр гарыг минь хөтлөөд кофе шопоос аваад гарлаа. Кофе шопын үүдээр гарахдаа Мингю-н сууж буй хэсэг рүү харахад тэр тайван гэгч нь хичээлээ хийгээд сууж байв. Намайг хуучин найз залуутайгаа орхиод явчихсан гэдгийг төсөөлж ч чадахгүй байгаа даа. Кофе шопын ойролцоо байх зогсоолд Сынхүны машин байсан бөгөөд тэр намайг машиндаа суулгаад хаашаа ч юм аваад явах нь тэр. Надад яг одоо хаашаа явж байгаа эсэхийг нь асуух хүсэл ч байсангүй. Бид үнэхээр галзуу хүмүүс юм гэх бодол л бодогдож, чангаар инээж байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 30, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The beautiful and the damned 2: LoverWhere stories live. Discover now