Төгсгөл үгүй II

9 0 0
                                    

Тэр үед уулзахдаа би ганцаардаж байна гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Гэхдээ чи тэвэрхээс өөр юу ч хийгээгүй. Арай өөр дээрдүүлэх зүйл болох байх гэж бодсон. Чиний хийж чадах зүйл ердөө л тэр байж. Тавгүй байсан. Тэр үеээс эхэлж жинхэнэ утгаараа гүнзгийд живжээ.
Одоо би хэр гүнд байна вэ?. Бардам зангаа давахааргүй гүн живжээ дээ. Анхандаа нэг л удаа гуйсан саналыг чинь ямар ч бардам зан гаргалгүй зөвшөөрсөн. Гэхдээ тэр жинхэнэ санал байсан юм гэж үү?
Тийм шүү дээ! Угийн сэтгэл доторх арван хоёртой эмзэг бяцхан хүүг насанд хүртэл нь л хамт байна гэсэн шүү дээ. Одоо том болжээ. Би "Том болсон ч хамаагүй ээ" гэж хэлсэн ч тэр нь жоохон хүүхдийг чихрээр хуурахтай л адил зүйл юм байна. Тэгэхээр би асрагч нь байж. Анхнаасаа буруу бодсон нь би бололтой. Б-гийн хэлсэн үнэн байж. Одоо буцаад сэтгэл хөдлөлгүй хүн болох уу?. Түүнтэй хамт байхын тулд өөрийгөө өөрчилсөн юмсан. Энэ сэтгэл хөдлөл надад ахдах юм байна. Одоо тэс хөндлөнгийн өөр өөр хүмүүс болсон болохоор амлалт өөрчлөлтүүд хэрэгцээгүй болсон байх тийм үү?
***

ЗаагWhere stories live. Discover now