Төгсгөл үгүй III

6 0 0
                                    

Эргэлзээ тээнэгэлзэлдээ хүлэгдэж зүрх зориг мохсоор улам гүнд живж байна. Хамт өнгөрүүлсэн бүх сайхан дурсамжууд нүдний өмнө зурайж хийсэн одно. Өдөр хүн болж шөнө нь мэлхий болон хувирахдаа өөртөө гунин гутарах юм. Хүний дэргэд хүн бож жүжиглэх амархан ч өөрийн доторхоо хүн болгож харах бэрх юм. Өөрт байхгүй юмаа бусдаас нэхдэг нь амьдтны зан. Бусдаас "Чи бол жинхэнэ хүн" гэсэн үг нэхэж өөрийн сэтгэлийг хууран явах нь түр зуурын аз жаргал бололтой.
Эргэлзэж тээнэгэлзсээр өөртөө бурхан чөтгөр хоёрыг үүсгэж тэмцэлдэнэ.
"Одоо л бичээд үлдээчихье тэр хүн харах байх!!! Гэхдээ бид хоёр чинь тэс хөндлөнгийн хамааралгүй хүмүүс болчихсон шүү дээ!. Одоо байгаа болов уу? гэхдээ тэр хүн намайг харахыг хүсээгүй бололтой би хүрээллээс нь хасагджээ. Хэчнээн их муудалцлаа ч эвлэрэх зай үлдэх ёстой гэхээр нь үлдээсэн атал тэр жижиг нүхийг хаасан нь би биш тэр хүн. Эцсийн эцэст дотор байх бяцхан зальт чөтгөр сэтгэл татам үгээрээ бурханыг ялж бардамналыг бадраан улам гүнд шигдүүлэн зооно.
Ингэж гүнд унасаар дахин гарч чадахааргүй болж хэний ч өмнө бөхийхөөргүй омог бардам болох уу? Нэг мөр хүнээ байж сэтгэл хөдлөлийг хаях уу? Энэхүү сэтгэлийн заагийн голд нь гацсан нь дээр үү?
***

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 09, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЗаагWhere stories live. Discover now