1

418 28 5
                                    

Юнги: "ХЭДЭН ЦАГТ ИРЖ БАЙГАА ЮМ!!"

Энэ бол ирэх ёстой цагаасаа аравхан минут хоцорчхоод найз залуудаа зодуулж байгаа би. Тэр үснээс минь нэг гараараа чангахан гэгч нь зулгаан татаад нөгөө гараараа хацрыг минь хэд хэд алгадав. Гэрт орж ирэхэд минь хамгийн түрүүнд болсон үйл явдал бол энэ. Үүдний том толь яг намайг харуулж байгаа нь байгаа нь цус шүүрсэн уруул, хорсон улайсан хацартай намайг дуртайяа өөрт минь харуулж байгааг илтгэх шиг.

Жисол: "Г-гэхдээ түгжрэлтэ-"

Юнги: "Амаа тат! 10 цаг өнгөрч байгааг харахгүй байна уу? Нэг новшоор хүргүүлж ирснийг чинь хараагүй гэж бодоо юу!? Би сохоочоогүй л байна шүү жисол аа!"

Жисол: "Оройтчихоод такси л барьсан шүүдээ! Яагаад гэж бодож байна?! Ийм юм болохыг мэдсэндээ л тэр!"

Юнги: "Битгий хуц өлөгчин минь! Миний далдуур тэр новштойгоо явалдаж байгаад л ирээ биздээ!?" гэж хэлснээ үсийг минь зулгааж байсан гараараа толгойг минь хана руу савлаа. Тэгээд дараа нь надаас холдоход ашгүй ингээд боллоо гэж бодсон ч миний буруу байж. Жийнснээсээ бүсээ сугалан гаргаж ирээд нурууг минь шавхуурдав.

Өвдөхгүй байна...

Магадгүй зодуулсаар байгаад бие минь дасчихсан бололтой. Гэсэн ч хэчнээн их зодуулсан болоод өвдөлт мэдрэхээ байгаа вэ? Тэгэхээс ч өөр яах вэ дээ, эрэгтэй хүнтэй харц тулгарсан л бол гэртээ ирээд их бага хэмжээгээр зодуулдаг юм чинь.

Дөрвөн жилийн өмнө ийм байгаагүй. Намайг үргэлж л халамжилж сэтгэл шингэсэн олон олон арманчик үгсээрээ хайлуулж урсгах шахаж байсан эрэгтэй байсан юмсан...

Намайг таван настайд минь асрамжийн газраас нэгэн эр үрчилж авсан нь одоогийн миний аав юм. Олигтой ачийг нь хариулж амжаа ч үгүй байхад минь нас барчихсан. Тэр явдлаас хойш л юнги ийм хүнээ байсан араатан шиг болчихно гэж хэн мэдхэв. Магадгүй намайг хамгаалж зогсож байсан ганц хүн минь байхгүй болчихсон болохоор хүссэнээ хийж чадна гэж бодсон байх. Тэгээд салаач гэж үү? Салж чадахгүй ээ, хэнд ч хаашаа явж байгаагаа хэлээгүй, хаа нэг хээр газар луу машинтай явж байгаад замаасаа хазайн мод мөргөж осолд орсноос нь хэдэн долоон хоногийн дараа ганцхан өгүүлбэр сараачин хагас дутуу бичиж амжсан байсан цаасыг нь гэрийг нь цэвэрлэж байхдаа зурагтны араас олсон юм.

"Юнгид бүү итгэ."

Ингээд л болоо. Аав минь юнгид их л сайн байдаг байсандаа, хэзээ зээ охид хөвгүүдээ харах болдоо гээд л суудаг байсан сан. Хэтэрхий сэжигтэй санагдсан болохоор юнгид хэлэлгүй цагдаагийн газар очин шалгуултал намайг тоогоогүй. Кино биш жинхэнэ амьдрал дээрх цагдаа нар бүгд л ийм байх. Цааш ухахаас залхуурна ч гэж юу байхав, баримт нотолгоо дутсан гээд л орхисон. Бичгийн хэв нь гаргацгүй тодорхойгүй, бичигдсэн үгс нь арайхийж ойлгогдохоор байсан болохоор баримт болж чадахгүй.

Осол {Jk ff}Where stories live. Discover now