Special part

540 50 3
                                    

Би: Юу чи сайн байсан биз дээ
Бёл: Мэдээж тэгэлгүй яахав гэсээр  инээмсэглэл нүүрэндээ тодотголоо
Би: Мм гэхээс өөр юм хэлсэнгүй
Бёл: Өөх цаг орой болчихжээ би явахгүй бол болохгүй нь найз залуу маань намайг хүлээж байгаа гэсээр  утсаар ярин  орхин явлаа ...


Тэр минь улам үзэсгэлэнтэй болчихжээ. Бас сайн сууж байсан бололтой. Намайг одоо мартсан болов уу?

Мартчихсан байхал даа аль хэдийн түүнийг минь хайрлах өөр нэгэн гарч ирсэн болохоор.

Гэхдээ би тэр хүний чинь оронд чиний хажууд баймаар байна.

Чиний инээмсэглэх шалтгаан нь зөвхөн би баймаар байна.

Чамайг зөвхөн минийх байхыг хүсч байна.

Чи байхгүй болхоор амьсгал минь давчдаад зүрх минь бяцарч байгаа мэт өвдөж байна.

Чамайгаа дэндүү их санаад галзуурах нь.

Еэри: Хайраа яасан бэ явцгааял даа гэсээр гараас минь зуурч бөөлжис цутгам хоолой гаргана
Би: Х*р**л идсэн амаа тат гэж хэлээд түүнийг тэнд орхиод гэрийн зүг явлаа.

Яг үнэн дээ 5 жилийн өмнө Бёлыг тэнд байсныг мэднэ ээ. Бусад маань ч бас мэднэ. Ямар ч арга байгаагүй болохоор л түүнийгээ шархлуулсан . Хэзээ ч нүднээс нь нулимс унагахгүй гэж амалсан ч амлалтаа биелүүлж чадаагүй.

Би одоо ч түүндээ маш их хайртай. Одоо ч болтугай түүн дээрээ очоод өдийг хүртэл хэлэхийг хүссэн бүх үгээ хэлж ханатлаа үнсч бас тэвэрмээр байна даан ч чадахгүй нь.

Учир нь Ким Еэрим гэх шулмаас болж. Тэр л миний амьдралыг сүйрүүлж бүх зүйлийг минь үгүй хийчихсэн.

Н

адаас жирэмсэн болсон гэж ирээд гэр бүлийг минь шоконд оруулж өмнө уулзаж ч үзээгүй би ч мөн гайхсан. Хэдий би тэгж хэлсэн ч энэ баталгаа нь гээд ДНКын шинжилгээний хуудас бас бидний хамт байгаа зургуудыг авчирч өгсөн. Гэр бүл маань ч итгэж намайг хариуцлага аа хүлээ гээд хүчээр сүй тавиулсан.  Удалгүй тэр хүүхдээ алдсан гэж уйлж унжин жүжиг тавьсан. Тэгээд бүр намайг түүнийг шатнаас түлхснээс болсон гэж хэлсэн. Үүнийг сонсоод өвөө маань даралт харваж манай компанийн хувьцаа унж хэцүүхэн байдалд орсон. Тиймээс л би Бёлаас холдсон юм

Гэхдээ Еэригийн хэлсэн бүгд худал аа анхнаасаа л түүний тавьсан жүжиг байсан. Шалтгаан нь ердөө мөнгө. Мөнгөнөөс болж өөрийн хүүхдийг хүртэл алсан. Аймшигтай хүн гэж хэлэхээргүй нэгэн.

Манай компани уналтанд орсны дараа тэр алга болчихсон. Би ч ашгүй гэж бодоод компанийхаа төлөө бүх зүйлийг хийж эцэст нь хуучин хэвэнд нь саяхан оруултал. Тэр гараад ирсэн одоо түүнийг зүгээр явуулчихаж болно гэж бодсон ч тэр тэгэхэд сүй тавьсан баталгааг маань аваад ирсэн.

Ийм л юм болсон юм. Ким Еэрим гэх шулам бүх зүйлийг минь сүйрүүлсэн.




Хайртай хэдий ч хамт байж чадахгүй

Хайртай хэдий ч халамжилж чадахгүй

Хайртай хэдий ч .....







A/n: тэгэхээр манай Тэюун ямар ч буруугүй байх нь. Энэ хэсгийг дэндүү муу утгагүй зүйл биччихсэн болхоор уучлаарай.

Корона вирусээс сэргийлээрэй.😊❤❤

NCT Ахлах Сургууль/Дууссан/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang