+14+

217 13 0
                                    

"Чи одоо хэрнэ нөгөө хүүхэнтэйгээ байна уу. Тэр эмэгтэйг чинь чөтгөр аваг. Би чамайг маш удаан хүлээлээ хэзээ над дээр ирэх юм эсвэл би өөрөө очих ёстой юу. Миний тэвчээр үнэхээр алдрах гээд байна Жонгүүг. Чамайг санаад байна хэрвээ чи ирэхгүй бол би өөрөө яваад оччихно шүү. Надруу залгаарай."

Сонин юм шүү. Ганц удаагийн алдааг үл тоон буруу зүйл хийдэг хэрнээ ганцхан хүнд тэр алдааг давтхаас эмээх юм. Зөвхөн тэр эмэгтэйн өмнө зориг минь мухдаг, бусдын адил хүрж харц тулгарч, буруу хэлсэн ганц үгэнд минь хийсээд унах цаас шиг эмзэг мөн туяахан санагддаг болчихсон гэдгээ аль хэдийн ойлгоод эхэлчихжээ.

Анх хичээлийн дундуур орж ирсэн баян айлын хүүтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэн. Бусад маань ч тэр залуутай дотно болохыг хүссэн, хүссэн үедээ гарч ямар ч эдийн засагын асуудал гаргахгүйгээр амархан зугаацаж эрх дураар явж байсан бол нэг өдөр их зан, бардам байдалдаа автчихсан өнөөх залууг харцаараа номхруулж буй нэг охин гэнт гараад ирсэн юм.

Тэр их өвөрмөц хэв маягтай ширээний ард цэх суух эрхэмсэг дүр төрх, ямар ч асуудлын хариуг тайван тунгаах тэр харц, тусдын үйл хөдлөл бүрийг хянуул ажигладаг тэр сонирхол гээд бүгд анхнаасаа миний сонирхолыг татаж байсан.

Миний хүрч чадахгүй алмааз эрдэнэ байх. Тэр надаас хэт өндөрлөгт байдаг. Хэрвээ тэр өөрөө хүсэх юм бол хажуугаар минь танихгүй мэт өнгөрч чадхаар тийм ч хүн..

Олон зүйлийг зэрэг тунгаан бодоход нэгэн зэрэг бүгдийнх нь хариуг гаргаж ирж чадна. Зөвхөн тэр өөрөө хүсэх л юм бол шүү дээ...

Хүйтэн хөндий юм шиг хэрнээ тийм биш. Анх уулзсан тэр өдөр ямар их зантайг нь гайхаж, энэ занг нь дарчих юмсан гэх нууцхан хүсэл байсан ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг бага багаар таньж эхлэхэд тэр бодсоноос минь тэс өөр нэгэн болж хувирсан. Энгийн үедээ хэнэггүй юм шиг хэрнээ бүх зүйлийг нарийн мэдэж байдаг. Эхэндээ үнэхээр гайхдаг байсан ч яваандаа бүр дасчихсан, түүний хийх сонин үйлдэл бүр нь сонирхолтой. Ялангуяа У Хани болохоор бүр ч илүү гайхалтай харагддаг.

Өвлийн амралт эхлэж ээждээ илүү их хугацааг зарцуулж чадхаар болсон юм. Надад тэр хүн чухал биш байсан, гэвч миний хувьд хүний амь юунаас ч илүү үнэтэй санагддаг. Дутуу амьдралаар амьдарч ирсэн болохоор холоос ч болтугай надад ЭЭЖ гэдэг хүн байдаг шүү дээ гэж бодохыг хүссэн. Хэдий намайг хүүгээ гэж хүлээн зөвшөөрөөгүй ээж минь ч гэлээ ядаж энэ насандаа төрүүлж өгсөн хариуг нь барьж буй сүүлийн минь тус энэ болог. Хэрвээ тэд надаас ээжтэйгээ уулзаач гэж гуйгаагүй байсан бол би хэзээ ч түрүүлж ийм алхам хийхгүй байх байсан.

AGUST ||JKWhere stories live. Discover now