17

139 18 4
                                    

Чи бид хоёр дэлхийн хоёр өөр туйлд байгаа билүү.

Чи надаас яагаад ингэж хол байгаа мэт санагдана вэ???

Чамд хүрэхийн тулд би мянга мянган бээрийг даван туулах ёстой юу???

Надад зүгээр гэдгээ цуурайгаараа ч болов давжуулаач.

Чамд хүрэхийг хүсэж байна.

Чиний нүдрүү харахыг хүсэж байна

Би чамайг бүхлээр чинь харахыг хүсэж байна...

Хэр удаан бид хоёр өөр ертөнцөд байх юм бол.

Чи яваад аль хэдийн долоо хоног өнгөрчээ. Би олон аргаар чамайг мартах гэж хичээж байна. Энэ буруу зүйл ч гэсэн би хэд хэдэн охидуудтой уулзаж үзсэн бүр энгэр зөрүүлсэн ч надад ямар ч мэдрэмж ирээгүй. Чи миний бүх сэтгэл хөдлөлийг аваад явчихаж. Хатуу архи уусан ч хоолойг минь зуран орхоос цаашлахгүй юм, би тасарч унахыг юу юунаас ч илүү хүсэж байна.

Тэхён: За босоочдээ..хэдэн өдөр ингэж явах гээв.

Үнэндээ надад Ханиг явсанаас хойш цаг хугацаа гэж байхгүй болчихсон. Он сар өдрөө харж байгаа ч энэ хэдэн өдрийг хэрхэн даван туулж гарсанаа мэдэхгүй юм. Би өөрийгөө үзэн ядаж байна, бүхнийг үзэн ядаж байна. Бас маш ихээр харамсаж байна. Бүгд миний буруу, би түүнд дурлах ёсгүй байсан юм.

Би: Би хаана байна аа.

Тэхён: Санахгүй байна уу. Өчигдөр шөнө лонжоос ярьсан чамайг тасраад уначихлаа ирж авна уу гээд..ямар гавъяа байгуулсан хүн тосож байгаа бишдээ.

Би: Тэгээд гэрийн үүдэнд хаячихгүй яасан юм.

Тэхён: Чи харихгүй гээд орилоод байсан. Арай хийж чамайг гэртээ авчирсанд баярлаж яваарай. Дахин иймэрхүү дуудлага шөнө орой ирэхгүй гэж найдъя.

Би: Толгой хагарах нь ээ. Өчигдөр арай хатуудуулчихсан юм шиг байна.

Тэхён: Би эмнэлэгтэй холбоо барьсан чамайг ойрд харагдаагүй гэсэн юу болоод байгаа юм. Хаагуур юу хийгээд яваа болоод ээж дээрээ хүртэл очдоггүй юм.

Би: Би өөрөө ч мэдэхгүй байна аа. Яг л зүүд шиг санагдаж байна. Ойрын хэдэн өдөр юу болоод байгааг ч анзаарах сөхөө үнэндээ байсангүй.

Тэхён: Ханигаас болж уу.

Би: Наад нэрээ битгий дурсаа.

Тэхён: Хэрвээ чамайг ингэж явааг Хани мэдвэл баярлахгүй нь мэдээж. Тэр хэзээ нэгэн цагт буцаж ирэх болно тэр үед ядаж нэр цэвэр байх хэрэгтэй биздээ.

AGUST ||JKWhere stories live. Discover now