1

29 2 0
                                    

Хаалгаа хүчтэй саван гарсан бүсгүйн араас нэгэн  эмэгтэй хурдтай гэгч нь гарч ирэн хэлэх үгээ олж ядан амаа ангалзуулж байгаад "Миний охион энэ чиний бодсон шиг зүйл биш энэ зүгээр..зүгээр л тохиолдол байсан" гэж сандарч хэлэхэд нь өнөөх бүсгүйн баруун хацранд үл ойшоосон инээмсэглэл тодроод "Зүгээр л тохиолдол гэнэ ээ... намайг юугаа ч мэддэгүй таван настай хүүхэд гэж бодоо юу аавыг минь энэ гэрээс бөгсөө өндийлгөөд хоёр ч хоноогүй байхад өөрөөсөө үе мултарсан хүнтэй аавийн минь гэрт, аавийн минь орон дээр үнсэлцэж байсан нь зүгээр л тохиолдол гэж хэлэх гээд байна уу" гээд уураа барьж ядан зэвүүцлийн нүдээр эх лүүгээ ширтэх нь дэндүү харамсмаар харагдах аж. Түүний хэлсэн үгэнд эх нь хэлэх үггүй болон охиндоо ойртох гэхэд нь бүсгүй хамгийн муухайгаараа харж байгаад "Надад өөрийн бузар биеэ хүргээд үзээрээ ухаан орсон цагаасаа таны хэлдэг үг хийдэг үйлдлээс чинь айж цэрвэж үгнээс чинь гарч чададгүй байсан өөртөө инээд хүрчихлээ , та ийм зүйл хийчихээд яаж ингэж чадаж байна аа одооноос өөрийгөө хүүхэдгүй гэр бүлгүй гэж бодоорой "гэж өөрийгөө хянах гэж хичээж байсан бололтой гараа зангидаж хумсаа алгандаа шигдтэл базжээ. Түүний энэ  хурц үгсэд эх нь  уурссан бололтой гэмшлийн нүд нь хормын дотор  зэвүүцлийн харцаар солигдон "тэг ээ угаасаа надад чиний ухаан санаагаа хянаж чаддаггүй эргүү мал шиг эцэг чинь хэрэггүй анхнаасаа чамайг төрүүлэх ёсгүй байсан юм дахиж миний нүдэнд үзэгдээд үзээрэй"  гэж хажуу айлд ч сонсогдхоор хашхираад нүдэнд нь нулимс цийлэгнэн зогсох охиныхоо өмнө хаалгаа тас хийтэл хааж орхив. Гэхдээ тэр эхийгээ хаалгаа саваад орсонд нь гомдсонгүй энэ орчлон дээр ганцхан түүний төлөө бүхнээ зориулдаг нэгнийг нь доромжилсонд нь гомдож нүдийг нь нулимс бүрхэж юмс бүрэлзэхэд л ухаан орон нулимсаа гарын шуугаараа шувтарч аваад хаашаа ч юм зорилгогүй алхаж эхэллээ. 

Малгайтай цамцныхаа малгайг углаж  сул өмднийхөө халаасанд гараа хийж  газар ширтэн яваа бүсгүйн аниргүйг  дуртай дуучных нь дуу утсанд нь чангаар хангинаж дуудлага ирсэнийг илтгэнэ. Бүсгүй  утсаа хэсэг ширтсэний эцэст дуудлагыг авч хэн нэгэн дуугархыг хүлээх мэт дуугуй сонсож байхад нас тогтсон болов уу гэмээр эмэгтэй хүний нарийхан дуу "Ажилд орохоор анкет бөглөсөн үү?" гэж намууханаар асууна.Түрүүхэн л унтарсан гал шиг цоггүй байсан харц нь хормын дотор л итгэл тээсэн харцаар солигдож "Тийм ээ мөн " гэж түрэгхэн  хариулж орхисонд утасны цаадах эмэгтэй "Яг одоо ирээд уулзаж чадах уу?" гэж өнөөх л эхэмсэг намуухнаар асуусанд бүсгүй "  Болно оо хаана вэ?" гэхэд "Би мессэжээр хаягаа явуулья та хурдан ирээрэй" гээд хариу хэлж амжихаас нь өмнө таслав. 

Бүсгүй өөрийн өмсөж явж буй хувцасандаа санаа зовон эргэж харих гэснээ болин аавынх нь өдөр тутамдаа хэрэглээрэй гэсэн мөнгөөр нэгэн жижиг дэлгүүрт ирж цагаан цамц  ,бариун юбка, энгийн углааш өмсөж гоо сайхны дэлгүүр орж тэстэрүүдээр нь нүүрээ хөнгөхөн будаад зүгээр гарах гэсэндээ санаа зовсон бололтой нэг уруулын будаг аваад гарав. 

Нилээн удаан явсаны эцэст хүрэх газраа ирсэн бололтой таксинаас бууж орчныг ажиглавал хотоос нилээн зайдуу газар байх ба төмөр хашаан дотор гурван давхар байшин байх ажээ. Хаалган дээрх  хонхон дээр дартал тарр хийх чимээ гарч хаалга онгойв.  Бүсгүйг ороход байшин дотроо гаднаасаа ч том харагдах ба өнцөг булан бүрт л үнэт эдлэл. тавилгууд нь хүрэн өнгөтэй дээр 1920 иод оны европ хэв маягын тансаг загварууд байв. Орчин тойрноо ажиглан үүдэн дээр нь зогсож байхад өндөр өсгийт товшуулсаар хөх өнгийн бариун палаж өмссөн эмэгтэй гарч ирэн түүнийг зочны өрөөндөө урин буйдан дээр суулгаад өөдөөс нь харж суун их л нухацтай түүнийг ширтэж байгаад "Чи зөвшөөрвөл одоо ч ажилдаа орж болно "гэж их тайвнаар хэлэв .Бүсгүй гайхав сургуулиа төгсөөд удаагүй түүнд ажил олоход маш хэцүү байсан нь мэдээж хэд хэдэн газраар орж ярилцлага өгсөн ч ажлын туршлаггүй болохоор түүнийг дуртай нь аргаггүй авах ажил үнэхээр байгаагүй билээ.Гэтэл бараг сарын  өмнө нэг зарын дагуу интернэтээр анкет бөглөөд нээх их итгэл тээгээгүй байсан газар нь  ингээд түүнд ямар ч шаардлага тавихгүйгээр авчихсанд гайхах баярлах зэрэгцэж байлаа. Бүсгүй их л нухацтай бодсоны эцэст
"Би сэтгэлзүйч мэргэжилтэй л дээ гэтэл энэ газар лав ямар нэгэн сэтгэлзүйн төв шиг харагдахгүй байна . Ямар компани  ямар үйл ажиллагаа явуулдаг тал дээрээ зар дээрээ бичээгүй сэтгэлзүйч авна л гэсэн байсан надад яг юуг хийх талаар минь тайлбарлаж өгч болох уу?" Гэж асуутал өнөөх эмэгтэй"Бүгд л ингэх юм зүгээрдээ бүгдийг нь хэлж өгье миний дүү энэ гэрээс гараагүй нэг жил болж байна бүр нэг ч удаа шүү. Тэр  агорафобия(нэг төрлийн айдас ба гэрээс гарахаас айх айдас юм) тай үүнийгээ даван туулж чадахгүй байгаа би түүнийг үлдсэн амьдралдаа ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Өмнө нь олон сэтгэлзүйч авч байсан ч тэд бүгд л долоо хоногоос их хоног ажилж байгаагүй яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй  тиймээс л хүн шалгаж авах  ч хүсэлгүй болчихсон юм "  гэж нүдээ цавчилгүгээр хэлж үнэхээр залхсан бололтой гүнзгий гэгчинь санаа алдахад
"Надад дургуйцээд байхаар зүйл алга өнөөдөр бүр одоо ч ажилдаа орчихож чадах байх"  гэж их итгэлтэйгээр хэлэхэд эмэгтэй ардаа зогсох үйлчлэгчлүүгээ толгойгоо дохисонд удаачгүй байхад үйлчлэгч нь хэдэн цаас авчирч бүсгүйн урд тавив .Өнөөх цаасыг ажиглаж байх зуур өнөөх эмэгтэй "Гэрээ байгаа юм цалинг чинь гомдоохооргүй их өгнө бас чи энд амьдарна одооноос шууд ингээд амьдар хувцас ч хэрэггүй чамайг манайх юугаар ч дутаахгүй болохоор бусад шиг долоо ч хонохгүй зугтахгүй гэж найдья "гэсээр бүсгүйлүү ширтэж байлаа.

When the wind bloomWhere stories live. Discover now