EP1-Зөвхөн түүний төрсөн өдөр

57 4 0
                                    

(Заавал оршил хэсэгээ уншиж байж 1-р хэсэгээ уншаарай. Тэгвэл танд илүү ойлгогдох болно.)

Ихрүүд 9 нас хүрлээ. Энэ хугацаанд эгч нь Жиёоноос олон удаа тоглоомыг нь булааж, зодолдож, ваар хагалчихаад түүн лүү чихэх гэх мэтээр байнга тэрсэлдэж, ер хамт байхдаа таардаггүй байв.

Чэёоний санаатайг хэлэх үү... Жиёон эгчдээ хайртай, гэнэн цайлган учраас үргэлж эгчийнхээ хийсэн хэргийг үүрнэ.

Өнөөдөр түүний биеэн дээрх эгчийнх нь үйлдсэн арваад хэдэн шархан дээр дахин нэг хүнд шарх нэмэгджээ. Чэёон өөрөө тоглоомнуудаа тарааж хаячихаад дүүтэйгээ ч тоглолгүй түүнийг хураа гэж зандраад, бүр зүв зүгээр хурааж байхад нь нуруу луу нь хурц иртэй тоглоом шиджээ. Жиёон өвдөлтөө барьж дийлэлгүй уйлахад аав ээж нь сандран ирсэн ч Чэёон түүнийг "Худлаа ярьж байна. Өөрөө тоглоомнууд дээр халтирч уначихаад нуруугаа үүнд зоочихсон. Би яагаачгүй." нүдээ ч цавчилгүй ингэж худлаа ярьдагт нь Жиёон бүр дасжээ. Угаасаа бүтэхгүйг нь мэдсэн болохоор бууж өгөөд "Эгчийгээ гүтгэлээ" гэж загнуулаад өнгөрөв. Тэрэнд амьдрал яагаад ингэж хатуу ханддагийг мэдэхгүй ч, тэр бага багаар эгчийгээ үзэн ядаж эхлэж байлаа....

......,........

Тэдний төрсөн өдөр хүртэл тэднийх биш эгчийнх нь мэт байна. Эгч нь түүнээс илүү олон зүсэм иднэ. Дээрээс нь түүнд ирсэн бэлгийг хэнд ч мэдэгдэхгүйгээр ураад, эвдлээд хаячихна. Гоё бэлэг байвал атаархсандаа аваад нуучихна....Жиёон үүнийг мэдсэн ч дасчихсан болохоор юу ч хэлдэггүй....

Гэхдээ өнөөдөр бол Жиёоний хувьд хамгийн чухал төрсөн өдөр. Өнөөдөр тэр (тэд) 16 нас хүрч байна. Тэр энэ өдрөөр эгч нь түүнийг зовоохгүй байгаасай гэж Жиёон хүснэ....Гэвч түүний хүслээр болоогүйн дээр түүний төсөөлөөчгүй үйл явдал болох болно. Бүр гэрээсээ явахдаа тулах хүртэл....

Юу болсон юм бол? Чэёон бас дүүдээ юу хийчихэв ээ!?......

"Ихрүүд/Twins"Where stories live. Discover now