EP-2 WM-ын шинэ бэлтгэгдэгч Ким Жиху.

28 2 0
                                    

    Жиёон багаасаа айдол болохыг хүсдэг байсан ба утсаараа тоглолтын бичлэгүүдийг үзэж, дагаж дуулах үед нь зарим хүмүүс түүнийг дэмждэг байсан ч эгч нь үргэлж доош нь хийж, "Чи чадахгүй, чамд авьяас байхгүй" гэж доромжилдог байв.

   Гэвч Жиху үүнийг тоолгүй хичээсээр....Тэрний 16 насны төрсөн өдрөөр эгчийнх нь хийсэн зүйлээс болж гэрээсээ зугтсан нь түүнд мөрөөдөлөө биелүүлэх сайхан боломж олгов. Гэхдээ айдол болоод дэбютээ хийх мөчид эгч нь түүнийг таниад дахин эр зоригийг нь мохоож, интернетээр түүний өнгөрсөн амьдралыг дэлгэвэл яах вэ? Фэнүүд нь түүнийг жигшиж, зэвүүцэх болов уу? гэсэн олон бодол толгойд нь эргэлдэнэ.

  Бодолдоо дарагдаад, машин ирж байгааг ч анзаарсангүй доош харан, зам хөндлөн гарахдаа өнөөх машинд мөргүүлчихэв....

   Жолооч нь ч бас согтуу явсныг хэлэх үү, түүнийг харсангүй. Ойр хавьд нь явж байсан хүмүүс Жиёоныг хараад, орилж хашхиралдан түргэн, цагдаа дуудацгаав.

   Түргэнийхэн ирээд Жиёоныг яаралтай авч явав.

   Түүний биеийн байдал хүнд байлаа....

   Нүүрээрээ хүчтэй мөргүүлсэнээс болоод нүүр нь авах юмгүй болжээ....Хэн ч ийм царайтай гадуур явахыг хүсэхгүй. Ядахдаа охины ар гэрийнхэний утас нь ч олдсонгүй...

    Ямар ч аргагүй болсон учраас амийг нь авраад, нүүрэнд нь гоо сайхны мэс засал хийтэл царай нь урьд урьдийнхаасаа ч үзэсгэлэнтэй болжээ. Сайн эмч нарын ачаар Жиёон дахин шинээр төрөв.

   Түүний бие тэнхэрч, эмнэлэгээс гарлаа. Өдий хүртэл тамласаных нь хариу болгож аавынхаа данснаас нууцаар хамаг мөнгийг нь авч яваад, өөртөө тохирох тохилог, нэг өрөө байр хөлслөв. Гайхалтай нь Жиёон аавдаа баригдсангүй. Бүр нэр, овогоо хүртэл солиулжээ. "Ким Жиху." Энэ ялдам нэрийг түүнийг асарч сувилсан нэгэн эмч санал болгожээ. Жиёон ч зөвшөөрсөн. Түүний нууцыг мэддэг ганц хүн бол тэр эмч л байлаа. Ямар нэгэн асуудал гарвал түүн дээр очиж, зөвлөгөө авна. Эмч Жиёонд бүх талаараа туслаж байлаа.

  Эмч 20 гаран насны царайлаг залуу байв. Тэрэнд ингэж их туслаж, сайхан сэтгэл гаргаад байхад  татагдахгүй байхын аргагүй ч Жиёон түүнээс сэтгэлээ нууж байв...

   Одооноос тэр эрх чөлөөтэй болсон учраас хүссэн зүйлээ хийж болно. Жиёон цорын ганц мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн жил бэлдсэн зүйлээ үзүүлж, эцэст нь нэг юм "WM" гэх энтд тэнцжээ.

    "WM-ын шинэ бэлтгэгдэгч Ким Жиху."

  

Заза ингээд бэлтгэгдэгч болчихдог юм байж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Заза ингээд бэлтгэгдэгч болчихдог юм байж. Харин дэбют хийхэд хэр хүндрэлтэй байх бол?

"Ихрүүд/Twins"Where stories live. Discover now