10."Жонгүгийн нууц"

380 86 12
                                    

"Дуёон?" гэж гайхан асуутал, "Чамайг түүн шиг тэнэг үйлдэл хийхгүй гэдэгт итгэж байна" гээд үл мэдэх инээмсэглэл тодруулав. Хаалгыг нээн ороход, огтхон ч төсөөлөөгүй орчин намайг угтлаа. Олон халаад өмссөн эмч нар болон туршилт хийлгүүлж буй хүүхдүүд, мөн янз бүрийн хачин чигтэй амьтад. Жинхэнэ аймшигтай зүйлс энд л өрнөдөг байх нь. Бидний явж буй энэ хэсэг бол, туршилтын олон өрөөнүүдийг дээрээс нь харж болдог хэсэг байлаа. Бүгд харагдаж байна. Хаана хэн юу хийж байгаа, эндээс тодорхой харагдана. Хажууд хүн байгаа ч мартан, "Энэ ямар гээчийн газар вэ?" гэх үгс өөрийн эрхгүй амнаас уначихав. Би хэтэрхий цочирдчихсон юм. Арав гаруй жил энд ажилсан ч, ийм зүйл байдаг гэж өнөөдрийг хүртэл зүүдэлсэн ч үгүй.

Туршилтын хэсэг гэж байдаг л даа гэхдээ би зөвхөн хүүхдүүд рүү хэдэн тариа хийж байхыг л харсан, үүний цаана ийм газар байгаа гэж мэдээгүй.  "Энд л жинхэнэ зүйлс өрнөдөг" эмэгтэйн ийн хэлэхэд би, доор байгаа хачин жигтэй амьтадыг харж зогслоо. "Тэд юу юм бэ?"

"Аан заримыг нь туршилтын тусламжтайгаар гарган авсан бол, заримыг нь хүүхдүүдийг хувиргасан юм аа" гэхэд нь гайхширлаасаа гарч ухаан ороод, "Яагаад зөвхөн надад энэ бүхнийг харуулаад байгаа юм?" гэж асуулаа. Харин  өнөөх эмэгтэй хариуд нь, "Учир нь чи дараагийн энэ газрыг хариуцах  хүн байж магадгүй учраас"

Энэ эмэгтэй ямар новшоо яриад байна аа? 

"Юу гэнээ?" гэж лавлахад, "Бидэнд чам шиг ухаантнууд хэрэгтэй Тэхён. Бидний залгамж болж гарч ирэх залуучууд хэрэгтэй байна. Энэ дотроос хэн нэгэн эмч, эсвэл ажилтанг сонгож болох ч тэд дүрмээ мэдэхгүй. Харин чи сайн мэднэ. Хэрвээ нэг л алхам буруу хөдөлвөл, амиараа хариулцлагыг нь хүлээнэ."

"Яагаад надаас өөр хэн нэгнийг сонгоогүй юм?" 

"Учрыг нь чи удахгүй олж мэднэ ээ... Одоо өрөөндөө орж амар даа. Өнөөдөртөө чи хангалттай их цочирдлоо. Тэхёнаа? Мэдээж энэ талаар хэнд ч хэлэхгүй байсан нь дээр шүү" гэв. Би орж ирсэн хаалгаараа эргээд, өрөө рүүгээ явахдаа замдаа хэд хэдэн удаа төөрлөө. Энэ газрыг ийм том гэж тэр олон жил огтхон ч мэдээгүйгээ явсандаа үнэхээр балмагдаж байлаа. Энд ажилладаг бусад энгийн ажилчид ч гэсэн мэддэггүй байх даа? 

Ямар ч байсан би үхсэнгүй. Өнөөдөртөө үхээгүйдээ баярлаад, илүү дутуу зүйл бодохоо больё.

Өрөөндөө ороход Жонгүг орон дээрээ хэвтэж байлаа гэнэт гараад ирсэн намайг хараад, "Хён? Та яаж? Та зүгээр үү?"

"Өнөөдөр надад аз таарлаа Жонгүгаа" гэж хэлээд өөрийнхөө орон дээр дээшээ харан хэвтлээ. Амьсгалж байгаадаа ингэж их баярлаж байсан удаа байхгүй юм байна. Жонгүг намайг харсан даруй босож ирээд итгэж ядсан харцаар ширтэнэ. "Та тэр хүүхдүүдтэй хамт гарсан биз дээ? Тэгэхээр тэд ч гэсэн зүгээр үү?"

"Харамсалтай нь үгүй ээ. Намайг нэг эмэгтэй дагуулж явсан тэгээд, учир нь ойлгогдохгүй зүйлс жаахан ярьж байгаад өрөө рүүгээ яв гэсэн. Тэгээд л, золиг чинь ахыгаа ирсэнд баярлахгүй байгаа юм уу?" Гэнэт л тэр хажуугаар хэвтэн намайг чанга гэгч нь тэврэв. "Үнэхээр их.. Маш их баярлаж байна. Бас, би өрөөнийхөө чагнах төхөөрөмжийг тэр чигт нь салгачихсан. Гэхдээ салсан гэдэг нь огт мэдэгдэхгүй байхаар янзалсан мундаг байна уу?" гээд инээмсэглэллээ. Энэ хүүхдийн инээхийг хараагүй удсан байна. Инээхээрээ ийм хөөрхөн болчихдог гэдгийг нь бараг л мартах дөхжээ. 

"Мундаг байна аа. Бяцхан Жонгүг" 

"Харин одоо" тэр гэнэт босож суугаад намайг босохыг шаардлаа. Бид орон дээр зэргэцэн суух үед тэр, "Одоо бүхнийг хэлэх цаг болсон гэж бодож байна. Өнөөдөр хэлэхгүй бол хэзээ ч хэлж чадахгүй" гэв.  Би юуны тухай ярихыг нь сонсохыг хүсээд  хурдан ярь гэж яаруулав. 

"Үнэндээ хён би арван естэй жаахан хүүхэд биш. Хорин гуравтай. Мөн энд санамсаргүй тохиолдолоор ирээгүй, даалгавар аваад энд ирсэн юм. Би тусгай ажилтан юм л даа. Бид энэ газрыг ийм том газар гэж мэдээгүй. Хүүхдүүд алга болоод байгаа болохоор, хэн нэг алан хядагчийн зоорь, эсвэл гаж донтогийн оромж байх гэж бодтол үнэндээ энэ газар бол бидний тооцоолсноос хэдэн мянга дахин илүү том бас илүү аюултай байсан. Надтай хамт ирсэн хүн үхсэнээр мухардалд орчихсон энэ газраас өөрсдийн амиа ч аварч чадахгүй байж, тэр олон хүүхдүүдийг аварч чадахгүй." хэсэг завсарлага аваад Жонгүг гүнзгий амьсгалав. Харин би дахин гайширч юу ч хэлж чадахгүй түүнийг харна. Нэг өдрийн дотор хичнээн олон нууц шинээр мэдчихэв ээ?

"Сүүлийн нэг сар гадагшаа холбоо тогтоож чадаагүй. Энд байгаа байдлыг л илтгэж чадсан. Харин одоо тэдэнтэй холбоо тогтоож болохгүй байгаа... Бидэнд шинэ төлөвлөгөө хэрэгтэй. Би энэ газрын байршилыг зааж өглөө гэж бодоход, хичнээн мянган цэрэг гадаа  зэр зэвсэртэй  ирээд ч, энэ газрын хүмүүс тэдний дээрээс нэг хачин шингэн зүйл цацаад л бүх зүйл дуусна гэдгийг олж мэдсэн. Ингээд л мухалдал орчихоод байна. Солонгосын засгийн газар ямар нэг зүйл хийх байх гэж хүлээгээд сууж байхаас өөр арга үгүй нь" 

"Хүлээгээрэй. Энэ газрыг төр хариуцдаг гэж сонссон худлаа байжээ?"

"Намайг энд ирэх үед, тагнуулын алба ийм газар байдаг гэж мэдсэн. Засгийн газар хэзээ ч ийм аймшигтай туршилтыг хүн дээр хийхгүй. Тэр тусмаа хүүхдүүд дээр. Одоо ганцхан л зүйлийг олох нь миний үүрэг болж хувираад байна. Энэ газрын эзэдийг хэн болохыг мэдэх, тэднийг олж байж л эндээс гарах аргатай болох болно." Хэрвээ өнөөдрийн эмэгтэйн  үг үнэн бол, би тэр газрыг нь хариуцаж ажиллаад энэ бүхнийг бүтээсэн хүмүүстэй уулзаж чадах болов уу? 



....

-Secret of the Place-Where stories live. Discover now