7

61 8 0
                                    

Хоёр машинд хуваагдан явсаар тоглоомын газарт ирэв.

"Энд бид нар ихэнх цагаа өнгрөөдөг" гэж Жонгүгын хэлэхийг сонсоод толгой дохин бид тоглоом тоглож эхлэв.

Бууддаг тоглоом дээр тоглож буй хүмүүсийг харан зогсож байхад Жонгүг Юнги ах хоёр ирэн тоглож эхлэв. Тэд өрсөлдөж байгаа бололтой.

Хоёулаа ижил оноо аван нэг нэг жижиг чихмэл авцгаав.

Жонгүг авсан чихмэлээ надад өгөхөд Юнги ч гэсэн надад өгөв.

Тэндээ тоглосоор ядарсан над дээр Юнги ах ирэн "ядарч байна уу?" гэж асуув. Зүгээр л толгойгоо дохивол тэр бусдадаа хэлэн тэд намайг хүргэж өгөхөөр манайх руу давхина.

Гэрт ирэхэд тэд явах гэхэд нь би тэднийг орооч гэхэд тэд орон бас тоглоцгооно.

Юнги ах унтах бол Намжүүн ах тэднийг харан инээмсэглэнэ. Согжин ах хоол хийнгээ дуу аялана.
Хусог ах муухай чангаар инээх бол Жимин Тэхён Жонгүг дэрээр байлдана. Жонгүг гартаа хоёр дэр барьчихсан тэднийг цохино. Жимин харин инээхгүй байхыг хичээж байлаа. Инээхээрээ харж чададгүй гэсэн.

Хоол болсон гэх сургаар тэд болицгоон хоолоо идэв. Тэд их л жаргалтайгаар инээлдэх ба би зүгээр л хоолоо иднэ.

"Миний хийсэн хоол амттай байгаа бололтой" гэж Согжин ах хэлэхэд би хурдан хурдан толгойгоо дохин үргэлжлүүлэн чихнэ.

I'll save youWhere stories live. Discover now